Эдийн засаг - Ulaanbaatar.nutag.mn

ҮНЭ ХАНШ: Ноолуур 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур килограмм тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт ноолуур 207 мянган төгрөг хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна.

Ноолуур ханшийн мэдээлэл:

Дорнод аймаг 203-207 мянган төгрөг

Хэнтий аймаг 198-204 мянган төгрөг

Сүхбаатар аймаг 197-204 мянган төгрөг

Төв аймаг 188-194 мянган төгрөг

Орхон аймаг 185-190 мянган төгрөг

Булган аймаг 190-193 мянган төгрөг

Хөвсгөл аймаг 190-195 мянган төгрөг

Дундговь аймаг 178-180 мянган төгрөг

Архангай аймаг 180-185 мянган төгрөг

Дорноговь аймаг- 165-170 мянган төгрөг

Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?
Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна.

Гэвч төр бизнесийн харилцаанд хэрхэн оролцох, ямар зарчмыг баримтлах, бизнес эрхлэгчдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар нэгтгэсэн, суурь хууль одоогоор байхгүй байгаа юм. Иймээс төрийн оролцоог хязгаарласан бие даасан хууль зайлшгүй шаардлагатай гэж үзэж намрын чуулганд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.  Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж хуульд хориглоогүй л бол бизнес эрхлэх, хөдөлмөрлөх, хөрөнгө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, гэрээ хэлцэл хийх эрхээ эдлэхийг хэлдэг. Энэ бол хүний салшгүй эрх бөгөөд зөвхөн Үндсэн хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр л хязгаарлагдах юм.  Тиймээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.

Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулагчийн эрх ашгийн хуулиар хамгаална

Уг хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлсэн билээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх ачааллыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг сайд Ж.Энхбаяр тодотгож байв.  Хуулийн төсөлд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Тухайлбал, хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдлын, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн, шударга өрсөлдөөний зарчмыг тусгасан байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн талаар тусгасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнуудад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, хууль бусаар өмчийг хураах, хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг гүтгэх,  эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах зэрэг  үйл ажиллагааг хориглосон байна.

Манай улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр 76-д оржээ

Дэлхийн өв уламжлалын сангаас Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексийг засаглалын үр ашиг, Засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд 12 шалгуур үзүүлэлтээр тооцдог. Манай улс эдгээр үзүүлэлтээр 2024 онд 176 улсаас 76-д оржээ. Тодруулбал, өмчийн эрхийн үзүүлэлтээр 92, төрийн зарчимт байдлын үзүүлэлтээр 117, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 119-д тус, тус орж муу үнэлгээ авсан бол бизнесийн эрх чөлөөгөөр 79-д орж дунд үнэлгээ авчээ.   Энэ нь өмчийн эрхийг бодитой хамгаалах, төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн орчин дахь зохисгүй хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох шаардлага байгааг харуулж байна.

Хуулийн төслийг дагаж 94 орчим хууль тогтоомжийг өөрчлөлт оруулна

Эдийн засгийн эрх чөлөөг хуульчилсан улс орнууд үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэсэн гурван тохиолдолд л эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж, хориглох хууль тогтоомж гаргадаг байна. Харин дээрх гурван тохиолдлоос бусдаар эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлах хууль тогтоомж гаргахыг хоригложээ. Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулаад буй хуулийн төсөлд ч эдгээр зарчмыг дараах байдлаар томъёолсон байна. Ингэхдээ Аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, Өмчийн халдашгүй байдлыг хангах, Төрийн бодлого, эрх зүйн орчин тогтвортой байх, Гомдол гаргах, мэдээллээр хангагдах эрхийг баталгаажуулах, жилд нэгээс доошгүй удаа төрийн үйлчилгээний хүртээмж, шат дамжлагыг багасгах, зөвшөөрөл, бүртгэлийн талаар санал, хүсэлт авах, урьдчилан тооцоолох бололцоотой, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зэрэг зарчмыг хуулийн болоод дагалдах хуулийн төслүүдэд тусгажээ.   Мөн дээрх хуулийн төслийн талаар ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Нэг хууль юм шиг сонсогдож байгаа боловч энэ хуулийн төслийг дагаж 94 орчим хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Эдийн засгийн эрх чөлөө нь эдийн засаг, нийгмийн олон харилцааг шийдвэрлэх шаардлагатай өргөн цар хүрээтэй ойлголт. Төрийн бодлого хууль тогтоомжийн тогтвортой байдлаас эхлээд бизнес эрхлэх эрх чөлөөг хангах, өмчийн халдашгүй  байдал, шударга өрсөлдөөн гээд эрх чөлөөг хязгаарласан тодорхой хэдэн нөхцөлөөс бусад тохиолдолд төрөөс бизнесийн үйл ажиллагааг боомилдоггүй, хувийн хэвшлийн гомдол маргааныг шийдвэрлэх гээд олон харилцааг зохицуулах анхдагч хуулийг төслийг бид боловсруулж байна” гэж байсан.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 933 хуулиас бизнес, хөрөнгө оруулалт, худалдаатай шууд болон шууд бус холбоотой харилцааг зохицуулсан 368 хууль байна. Тэр дундаа хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, гадаадын иргэн, хуулийн этгээдэд нэмэлт шаардлага тавьсан 40 гаруй хууль хэрэгждэг аж.

Хуулийн төслийн онцлох заалтууд

-Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчим. Тухайлбал, төрийн үйл ажиллагаа нээлттэй ил тод байх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, хууль тогтоомж хооронд давхардал хийдэл, зөрчил үүссэн тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид ашигтай байдлаар тайлбарлах юм.

-Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан байна. Төрийн байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй байх, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг цахим хэлбэрээр харах боломжтой зэрэг төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг тусгажээ.

-Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан. Ингэхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эд хөрөнгө, бие махбодод халдах, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх, зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэм хэмжээ батлахыг хориглоно гэж тусгасан байна.

-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгожээ. Эдийн засгийн бодлогын зөвлөл нь төрийн бодлого, хууль тогтоомж, хэм хэмжээний акт боловсруулахад олон нийтийн саналыг хүлээн авах, төрийн байгууллагад саналыг хүргүүлэх, шийдвэрт санал туссан эсэх талаар эргэн мэдээлэх чиг үүрэгтэй ажиллана гэж хуулийн төсөлд тусгажээ.

Иймээс энэхүү хуулийг баталснаар бизнесийн орчин илүү ойлгомжтой, тогтвортой болж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлт, ажлын байр, өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Мөн “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төсөл нь төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцохоос сэргийлж, иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөтэй ажиллах эрхийг хамгаалж, ил тод, шударга, тогтвортой эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн суурь хууль болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төсвийн орлого 472 тэрбум төгрөгөөр буурчээ
Манай улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 11 сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувь буюу 171.5 тэрбумаар буурчээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөгт хүрч, 472 орчим тэрбум төгрөгөөр мөн багассан байна. Улмаар нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 27.4 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Түүнчлэн татварын нийт орлого 1-11 дүгээр сард 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар багассан аж. Үүнд орлогын албан татвар 428.2 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэнэ. Харин нийгмийн даатгалын орлого 769.9, НӨАТ 231.5 төгрөгөөр өссөн аж. Үүнээс гадна орон нутгийн төсвийн орлого 6.6 их наяд төгрөгт хүрсэн бол цэвэр зээлийнх нь хэмжээ 6.7 их наядаас давж, орон нутгийн төсөв 113.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг ҮСХ-ноос мэдээллээ.

Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн үнэтэй байна
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн хүрээнд 2025 онд 6400 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. Монгол Улс 2010 онд нийт 192,236 айлын орон сууцны сантай байсан бол 2023 оны эцэст энэ тоо 411,101 болж нэмэгдсэн байдаг. Энэ нь Монгол Улсын нийт айл өрхтэй харьцуулбал 41.1 хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт билээ.

Ард иргэдээ тохь тухтай орчин нөхцөлд амьдруулах зорилтыг Засгийн газар бүр тавьж, орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлж ирсэн ч амжилт олохгүй байна. Учир нь, жилээс жилд орон сууцны үнэ өссөөр байгаа нь гол тээг болж буй.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2025 оны эхний долоон сарын байдлаар орон сууцыг насжилтаас хамаарч  шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өсчээ. Нийслэлийн хэмжээнд 2025 оны долдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөг байгаа аж. Дурдвал, шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.25 сая төгрөгийн өндөр үнэтэй байсан юм. Эсрэгээрээ хямд өртөгтэй шинэ байртай бүсээр Хан-Уул дүүрэг нэрлэгдэж байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ 1 метр квадрат нь 473 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нийслэлийн хэмжээнд орон сууцны индекс 2025 оны долдугаар сард 1.31 болж нэмэгдсэн. Тухайлбал, энэ нь өмнөх сараас 0.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон алслагдсан гурван дүүргийн хувьд шинэ орон сууцны индекс 1.30 бол хуучин орон сууц 1.32 байгаа юм. Үүнээс гадна хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн үнэ 4.54 сая төгрөг болж Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.53 сая төгрөг хүрэв. Бусад төвийн дүүргийн хувьд Баянгол дүүрэгт 1 метр квадрат нь 654 мянган төгрөг, Баянзүрх дүүрэгт 474 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж худалдаалагдаж байна. Өнгөрөгч 2024 онд 37.3 мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн бөгөөд орон сууцны зах зээл дээр 66.4 мянган айлд орон сууцны нийлүүлэлт үүсгэхээр байсан.

Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамаас орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж муу, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг онцолсон дурдсан билээ. Шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж арга боловсруулж ажиллаж ирсэн. Тухайлбал, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг шаардлагатай аж.

Иргэдийн сарын ₮500 мянга хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт 200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүллээ.

Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа.

Өнөөдрийн байдлаар  нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.

-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?

-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.

Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн  зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан.

Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр  иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.   Үндсэндээ бол  татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь   бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

IV улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын  2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-нд /2024.01.08/ 23:59 цагт хаагдана. Иймээс тус өдөрт багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

Иргэдийн хувьд 2024 оны 10-12  сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг.

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох журамтай юм байна.

Импортод эзлэгдэх эрсдэл
Эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо нэмэгдүүлэх зорилготой монголчууд эрчимтэй үйлдвэрлэх үү, импортод эзлэгдэх үү гэдэг эргэлзээтэй нөхцөл байдалд байна.

ОХУ-ын хүч давамгайлсан Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар төр, хувийн хэвшлийнхэн хоёр талд гарсан ч түр хойшлуулах шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.

Түр хэлэлцээрийг сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй хөдөлгөж буй Эдийн засаг, хөгжлийн яамныхан 375 нэр төрлийн бүтээгдэхүүнээ таван улсад татваргүй экспортолж, эдийн засгаа дан уул уурхайгаас хараат бус болгох өндөр ач холбогдолтой учир хэлэлцээрийг зүтгүүлж буйгаа тайлбарласан. Харин хувийн хэвшлийнхний зүгээс дотоодын үйлдвэр эрхлэгчдийнхээ хаалгыг барьж, эдийн засгаараа хараат болох эрсдэлийг дурдаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тэгвэл энэхүү хэлэлцээр нь Монголд үр ашигтай, үгүйг өгүүлэхийн өмнө Евроазийн эдийн засгийн холбоо болоод Чөлөөт худалдааны хэлэлцээрийн өрнөлийн талаар товч мэдээлэл хүргэе.

ЕАЭЗХ-г 2015 онд байгуулжээ

Зөвлөлтийн үедээ эдийн засгийн эвсэлтэй байсан ОХУ эвслээ нөхөх оролдлогыг 20 жил хийсэн гэдэг. Үр дүн нь БРИКС. Харин үүний дам нөлөөгөөр байгуулсан нь Евроазийн эдийн засгийн холбоо. Энэ холбоог 2015 онд ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулсан түүхтэй. Өнөөгийн байдлаар энэ холбоо ОХУ, Казахстан, Беларусь, Армен болон Киргизстан гэсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгисийн таван орны гишүүнчлэлээс бүрдэж байна.

3 ба 375

Энэхүү хэлэлцээр нь зөвхөн өнгөрсөн оноос гаргаж ирсэн шинэ зүйл биш. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг Монголын тал 2016 оноос тавьсан байдаг. Улмаар тус холбооны шийдвэрийг гол гүйцэтгэгч байгууллага болох Евразийн эдийн засгийн комисс 2020 онд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байжээ. Ингээд өнгөрсөн оноос ажлын хэсгийнхэн намжмал байдлаас гарч, эрчимтэй хөдөлж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд хэлэлцээрийг урагшлуулах алхам хийхийг зэхэж байв.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрээр гурван жилийн хугацаанд 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохироод байгаа. Монголоос мах махан, арьс шир, ноос ноолууран болон хөдөө аж ахуйн бусад 375 төрлийн 633 барааг гаалийн татваргүй нийлүүлэхээр тохиролцсоныг албаныхан мэдээлсэн. Харин холбооны улсуудаас манай улс руу хүнс, эрдэс химийн, аж үйлдвэрийн болон бусад 375 нэр төрлийн 511 барааг импортын татваргүй нийлүүлэхээр тохирсон байлаа. Хэлэлцээрийн талаарх талуудын байр суурийг хүргэе.

“Монголд ашигтай, ашиггүй"

“ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ БОЛНО”

Монголын 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадагш нь импортолсноор улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэж Засгийн газар болоод ЭЗХЯ-наас танилцуулж байгаа. Хоёр талын хамтарсан судалгаагаар хэлэлцээрийг байгуулснаар ДНБ өсөх үр дүн гарсан аж. Мөн энэ бодлого нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-тай зөрчилдөхгүй гэдгийг албаныхан ам уралдан хэлж байгаа.

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү

"Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх, төрөлжүүлэх зорилготой. ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны улс орон руу Монгол Улс бараа бүтээгдэхүүн экспортлоход 15-50 хувийн татвар төлдөг. Түүнчлэн ОХУ руу бараа бүтээгдэхүүн гаргахад худалдааны бусад саад хориг ихтэй. Тиймээс Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд худалдааны бусад саад тотгорыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх боломж бий болох юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын бодлоготой огт зөрчилдөхгүй."

“МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ ХАРААТ БОЛОХ НЬ”

Харин дотоодын үйлдвэр эрхлэгчид үүний эсрэг байр суурьтай байгаа. Тог цахилгаан, түлш шатахууны импортын хараат манай улс хүнсний хараат болох эрсдэл өндөр болж буйг тэд сануулж байгаа. Хөдөө аж ахуйн салбар уналтад орж, дотоодын үйлдвэрүүд дампуурна. Салбараа эргэн босгоход цаг хугацаа болоод нөөц боломжийн хувьд асар хүнд нөхцөлд орно. Тиймээс импортоор оруулах 375 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг хасахыг хүсэж буйгаа үйлдвэр эрхлэгчид илэрхийлсэн юм.

“Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр

"Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолтой байх ёстой. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах гээд байна. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Олон компани дампуурах нөхцөлд хүрэхээр байна. Хэлэлцээр байгуулснаар манай талаас мах, ноос ноолуурын бизнест бол ашигтай байх. Харин бусад салбарт ашиггүй. Хөдөө аж ахуйн салбар хүнд байдалд орно. Заавал ОХУ-ын хараат болж яах гээд байгаа юм. Михаил өвгөнд нэг бодол байхад Болд өвгөнд өөр нэг бодол байх ёстой шүү гэдгийг хэлмээр байна."

“Хүнс комплекс” компанийн ерөнхий захирал Д.Оюунтуяа

"Энэ хэлэлцээрийг байгуулснаар махны салбарт ашигтай гэж хүмүүс хараад байх шиг байна. Манай улсад малын өвчлөл их байдаг. Чанар стандартын шаардлага хангадаггүй гэж олон улсын зах зээл үздэг. Одоо хэлэлцээр байгууллаа ч махны экспорт бараг хийхгүй байх. Ямар нэгэн үйлдвэрт түүхий эдээр л нийлүүлэх байх. Оросууд манай махыг маш хямд үнээр авах гэж зүтгэдэг. Тиймээс өрсөлдөх чадваргүй л гэж харж байна."

“ТҮР ГЭРЭЭ ГЭДЭГ ИХЭЭХЭН ЭРГЭЛЗЭЭТЭЙ”

Эдийн засагч, судлаачдын зүгээс ч энэхүү хэлэлцээрийг байгуулах нь Монголд ашиггүй, цаг нь болоогүй, одоо дотоодын зах зээлээ хамгаалах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

"Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, экспортын уул уурхайн салбарын бус боломжийг харахад энэ хэлэлцээрийг байгуулах нь оновчтой бус буюу буруу гэсэн байр суурьтай байгаа. Үүнд гурван үндсэн шалтгаан байна. Нэгдүгээр Монгол Улсын хувьд геополитикийн маргаантай нөхцөл байдалд дэлхийн олон улсын томоохон байгууллагуудын хувьд хаана, хэнтэй хамтрах вэ, хэнтэй хамтран ажиллах вэ гэдэг дээр болгоомжтой хандах ёстой. Хоёрдугаарт, энэ хэлэлцээрт орсноор манай улсад ашигтай байх нөхцөл байдал юу байгаа юм бэ. Өнөөдөр Монгол Улсын экспортыг уул уурхайн салбар л тодорхойлж байгаа шүү дээ. Мах, арьс шир гэсэн цөөн бүтээгдэхүүнтэй. Өөр бүтээгдэхүүнийг бид нийлүүлээд ашигтай байх уу гэдгээ тооцсон уу гэдэг асуудал байна. Эдийн засгаа солонгоруулна гэдэг асуудалд сөргөөр нөлөөлнө гэж харж байна. Боловсруулах үйлдвэр хөгжиж байгаа энэ үед бид хамгаалах ёстой. Энэ зах зээлд сөргөөр нөлөөлбөл яах вэ. Гуравдугаарт, худалдааны хэлэлцээрийг түр байгуулна. Холбоонд элсэн орох асуудал байхгүй гэж байна. Миний ойлголтоор эдийн засагт түр гэрээ гэдэг зүйл ихээхэн эргэлзээтэй. Бүтэн гурван жилийн турш эдийн засгийн суурьтаа эрсдэл тулгачихаад үндэсний үйлдвэрийн салбартаа цохилт өгчихвөл эргэн сэргээхэд хэцүү байдалд орно гэж хувь хүнийхээ хувьд харж байна."

2.4 тэрбум ам.долларын алдагдалтай худалдаа

Өнгөрсөн онд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болоод Монгол Улсын хийсэн гадаад худалдааны мэдээллээр манай улс 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай байжээ. Тодруулбал, Монгол ЕАЭЗХ-ны улсууд руу 143 сая ам.долларын экспорт хийж, 2.5 тэрбум ам.долларын үнэ бүхий барааг импортолжээ. Харин ЕАЭЗХ-ны таван улсаас Монгол Улс руу нийлүүлсэн худалдааны 95 хувийг ОХУ дангаараа эзэлж байна.

“Хүнсний хувьсгал”-тай зөрчилдөв

Монголчууд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо 100 хувь хангах том амбицтай бодлогыг өрнүүлж байгаа. Хүмүүсийн хэлдгээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал"-ыг өрнүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа. Харин яг энэ үед ОХУ-ын нөлөө бүхий эдийн засгийн холбооноос татваргүй импортын бараа оруулж ирэх нь “Хүнсний хувьсгал”-тай яалт ч үгүй зөрчилдөж байна.

“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөр

"Дотооддоо хүнсний хэрэгцээгээ хангах “Хүнсний хувьсгал”-ын бодлоготой зөрчилдөж байна. Энэ хэлэлцээрийг байгуулбал, манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар тэр чигтээ дампуурна. Бид өөрсдөө салбараа дампууруулах гэж байгаад тун харамсалтай байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхантай хамтарч ажилламаар байна. Тиймээс хүнс, хөдөө аж ахуйн салбарын холбоод хамтарч энэ хэлэлцээрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байна."

Энэ нь төрийн бодлогын нэгдмэл байдал байхгүйтэй холбоотой. Уг нь бидэнд улсын хөгжлийн бодлого, алсын хараа бий. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг дагасан хуультай. Гэтэл үндсэн бодлого чиглэлдээ тулгуурлахгүй байх нь алсдаа том зорилгод ч сөргөөр нөлөөлж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа солонгоруулах зорилготой гэгдэж буй энэ хэлэлцээр нь эргээд энэ бодлогодоо сөргөөр нөлөөлөхөөр харагдаж байгааг судлаачид хэлж буй. Өмнө нь ингэж бүтэлгүйтсэн туршлага ч манай улсад уг нь бий.

Бүтэлгүйтсэн туршлага

Асуудлын хариулт Японтой хийсэн эдийн засгийн түншлэлийн гэрээний үр дүнгээс шууд харагдахаар байна. Манай улс Японтой 2015 онд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан ч экспорт өссөнгүй. Монголоос Япон руу хийсэн экспорт 2015 онд 20 сая ам.доллар байсан бол 2023 онд 14 сая ам.доллар болж буурчээ. Харин Японоос нийлүүлсэн импорт 2015 онд 274 сая ам.доллар байсан бол 2023 онд 716 сая ам.доллар болтлоо өсжээ. Эндээс манай улс 702 сая ам.долларын алдагдал хүлээсэн тоо баримт байна. Ийнхүү түншлэлийн гэрээ манай талд үр ашиггүй байгаа нь хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг албаныхан хэлж байгаа бол хувийн хэвшлийнхэн чиг баримжаатай экспортын үйлдвэрлэл хөгжөөгүйтэй холбон тайлбарлаж байгаа.

Уг нь манай улсаас Япон руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс экспортлох боломжтой ч тогтвортой нийлүүлэлт хийж чаддаггүй аж. Жишээ нь, арьс ширийг амжилттай нийлүүлж эхэлсэн ч зарим жил их, заримдаа цөөн нийлүүлдэг нь хамтран ажилладаг талд хүндрэлтэй байжээ. Мөн Монголоос арлын улс руу бараа нийлүүлэх хугацаа урт, инфляцын хэлбэлзэл их, ханшийн алдагдал өндөр, шударга бус өрсөлдөөнтэй, зарим дүрэм тодорхойгүй, хүний нөөц хомс байгааг Японы аж ахуйн нэгжүүд судалгаанд оролцохдоо хэлжээ. Ерөнхийлж хэлбэл, өрсөлдөх чадвар өндөр хөгжөөгүй үйлдвэрлэлтэй ийм үед импортын барааг дэмжих нь өөрөө эдийн засгаа солонгоруулах үйл явцад сөргөөр нөлөөлдгийн жишээ болж буй. Тэгвэл энэ байдал ЕАЭЗХ-той хийхээр зэхэж буй хэлэлцээрт ч давтагдахыг үгүйсгэхгүй билээ.

Импортын барааны үнэд нөлөөлж чадахгүй

Ийн олны анхаарлын төвд өртөөд байгаа Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг яаравчлан байгуулах нь Монголын талд ихээхэн сөрөг нөлөөтэй гэж салбарынхан төдийгүй судлаачид үзэж байгаа. Дайны үед олон улсын хоригт орсон ЕАЭЗХ ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа. Ийм нөхцөл байдалд, тэр дундаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой энэ цаг үед олон нэр төрлийн импортын татваргүй бараа оруулах нь өөрсдийгөө боомилж байгаагаас ялгаа юун.

Хэдийгээр түр гэрээ ч цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй манай улсыг “эзлэхэд” гурван жил гэдэг хангалттай хугацаа. Татваргүй барааны нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ буурах сайн тал бий ч дотоодын үйлдвэрлэл нэгэнт хумигдаж, импортын хараат болсон цагт бид эргээд хүнсний бүтээгдэхүүний үнийг яагаад ч хязгаарлаж чадахгүйд хүрнэ.

Түүнчлэн эдийн засгийн түншлэл хийгээд чөлөөт худалдааны хэлэлцээр нь хөгжиж буй орнуудын хувьд экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжөөгүй байдгаас импортын бараа тэлж, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюултай гэдгийг ч олон улсын байгууллагууд сануулдаг. Монголын дотоодын зах зээл хязгаарлагдмал, хууль эрхзүйн орчин тогтворгүй, тээврийн зардал өндөр, бүтээмж бага тул өрсөлдөх чадвар сул гэдэг хэнд ч ойлгомжтой. Тиймээс эдийн засгийг тэлэх бус хумих хэлэлцээрийг эргэж харахаар болсон нь сайн хэрэг билээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Төсөв-2025: ЦАЛИНГИЙН СУУРЬ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАСАХГҮЙ
Засгийн газраас төвсийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр хөндөж болох зардал хөндөж болохгүй зардлуудыг тусгайлан тусгажээ. Хөндөж болохгүй зардалд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 1,6 их наяд төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2,3 их наяд төгрөг, нийгмийн даатгалын сангийн 5,9 их наяд төгрөг, хүүгийн төлбөр болон 1,36 их наяд төгрөг, цалингийн суурь 6,6 их наяд төгрөг болон төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж бусад хуульд заасан тэтгэмжийн 0,5 их наяд төгрөгүүдийг хөндөхгүй байхаар тусгасан байна. Харин хөндөж болох зардалд урсгал зардал, хөрөнгийн зардал, гадаад зээлийн ашиглалтын зардлуудыг тусаж, өргөн барихаар болжээ. Ингэхдээ төсвийн зарлагыг бууруулж, 0,8 хувь болгож бууруулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалт 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалтыг 0,7 их наяд байхаар тооцжээ.

Улсын төсвийг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж батална
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж,  Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ. Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц тийм ч хангалттай байгаагүй учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудалд арга хэмжээ авахаа хуралдааны эхэнд мэдэгдэв.  Тэрээр “Чуулгандаа ирдэггүй гишүүдэд хариуцлага тооцно. Хуралдаа тогтмол оролцдог гишүүдийг урамшуулна.  Гэхдээ энэ нь мөнгөн урамшуулал биш. Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгөх нь зүйтэй гэж бодож байгаа. Урдуур суучихаад хамаг суудал хоосон орхидог энэ байдлыг ч засна гэсэн үг” гэлээ.  Ээлжит бус хуралдааны протоколоос тоймлон хүргэж байна.

Д.Амарбаясгалан VS С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ түүхэндээ Монгол Улсын төсвийг 34 удаа баталсан, хугацаандаа баталдаг байсан. Төсөв дээр Ерөнхийлөгч бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьдаг байсан.  Тэр үед хоригийг УИХ авдаг, зарим тохиолдолд авдаггүй. Улсын нэгдсэн төсөв дээр энэ хугацаанд Ерөнхийлөгч нарын 10 гаруй удаагийн хориг тавигдсанаас зургаан удаагийнх нь бүхэлд нь хориг тавигдсан түүхтэй. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газар саналаа өгөөд явах бололцоо байсан. Харамсалтай нь, шинэ дэг болгоод шинэ төсвийн хууль оруулж ирээд явж байна. Аймаг, нийслэл, сум дүүрэг дээр төсвөө энэ ондоо багтаагаад шахуу батлах асуудал үүсэж байгаа. Зарим аймгууд мэдээлэлгүйгээс төсвөө хэлэлцээд явж байна, асуугаад байна. Тийм учраас Засгийн газар юм уу, Сангийн яам “Энэ хугацаанд төсвийг батлах байх. Түүнээс хойш та нар  төсвөө хэлэлцээрэй” гэдэг чиглэлийг өгөхгүй бол асуудал үүсэх нь байна шүү.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Энэ асуудалд хэн манлайлал үзүүлэх ёстой юм олон сонгогдсон гишүүн шүү дээ.  Засгийн газарт орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн сайд нар шүү дээ. Энэ бүхэн дээр онцгой анхаарч ажиллахгүй бол УИХ -ын босгыг давахад амаргүй болсон гэдгийг тал талдаа ойлгох цаг нь болсон. УИХ-ын гишүүдийг тал талаас нь шахаад хүнд байдалд оруулж болохгүй. Орж ирсэн төслийг дэмжсэн нь хүнд байдалд ордог.  Дэмжээгүй нь буруу юм хийчихсэн юм шиг байдалд ордог. Ийм байж болохгүй.

“Шинэ ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол сумд, аймгийн ИТХ тарах нөхцөл байдал үүссэн”

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Төсөв бүхий л цаг хугацааны цагалбараар боловсруулагдаж орж ирсэн төсөв дээр тодорхой тодотгол, өөрчлөлтүүд хийж оруулж ирж байгаа гэж ойлгож байна. Үүгээрээ дамжуулж энэ жил шинэ нөхцөл байдал үүсгэлээ. Төсвийнхөө талаар төрийн эрх барьж байгаа байгууллага нь ч тэр, гүйцэтгэх засаглалын байгууллага, иргэд олон нийт анхаарал хандуулж, төсвийн бүтэц, үр ашигтай байх тал дээр анхаарал хандуулсан он жил болж байна. Цаашид төсвийн шинэчлэлийн асуудал дээр томоохон эхлэл үүсэх байх гэж харж байна. Харин хэлэлцүүлгийн түвшинд анхаарах асуудал бий. УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ төсөв батлах үйл явцыг тодорхой цаг хугацааны цагалбартай болгож гурван шатандаа тодорхой хугацаагаар шахаж ажиллаж, илүү хариуцлагажих шаардлага гарч байна. Энэ тал дээр төсөл өргөн баригч ямар байр суурьтай байна вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Энэ асуудлыг байнгын хороон дээр нэлээд ярилцсан. Ялангуяа  хугацаандаа багтаж батлах. Цаашид хүндрэлтэй үргэлжилж болох асуудал бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36-д зааснаар ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол сумд, аймгийн ИТХ тарах нөхцөл үүсгэж болзошгүй болгочхоод байгаа юм. Төсвийн тухай хуульд заасан дэгээр бол төсвийн хэлэлцүүлгүүд тав хоногийн хугацаатай явдаг. Энэ хугацааг богиносгох шаардлага үүсч байна. Үүнийг нэг удаагийн дэгээрээ зохицуулаад яаралтай хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал орон нутагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Тийм учраас бид улсын төсвийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор хэлэлцэж батлаад аймаг, орон нутгууд төсвөө оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж харж байгаа.

Төсөв дээр Аудитын байгууллагын дүгнэлт дахин гарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудитын байгууллагын дүгнэлт дахин оруулах уу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ-аас ирэх 2025 оны төсвийг бүхэлд нь хүчингүй болгосон учраас үзэл баримтлалын хүрээнд ч тэр шинэчлэгдэх учраас шинээр Төсвийн тухай хуулийг өргөн барих юм. Тиймээс шинээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудитын байгууллагын дүгнэлт гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Крипто арилжаа: криптовалютыг хэрхэн арилжаалах вэ
Хэвлэл мэдээлэл, интернет мэдээллийн эх сурвалжууд, тэр ч байтугай ам дамжсан яриа ч өөрийн мэдэлгүй олон сая крипто арилжаачдын армийн эгнээнд неофитүүдийг элсүүлж, гэнэт гайхалтай баян хүмүүсийн тухай гайхалтай түүхийг нийтэлж, ярьж байна. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд бид нарийн ширийн зүйлийн талаар ярьдаггүй - криптовалютыг хэрхэн арилжаалах талаар. Сайндаа л хэн нэгэн криптовалют худалдаж авсан нь урьд өмнө хэзээ ч байгаагүй үнийн өсөлт үзүүлж, азтай хүний оруулсан хөрөнгө оруулалтыг хэд дахин өсгөсөн түүхийг өгүүлдэг. Казиногийн рулеттэй маш төстэй байна, тийм үү? Бодит байдал дээр крипто арилжаа нь хувьцаа, түүхий эд, гадаад валют болон бусад уламжлалт зах зээл дээрх таамаглалын нэгэн адил шинжлэх ухаан юм. Нэг жижиг боловч чухал нэмэлт өөрчлөлтөөр: крипто зах зээл нь хөрөнгийн алдагдал хамгийн өндөр эрсдэлтэй арилжааны платформ юм.

Баримт! Ийм өндөр эрсдэл нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална: криптовалютууд юугаар ч баталгааждаггүй - крипто арилжаачид үнэн хэрэгтээ хоорондоо чөлөөтэй (тооны багцаар) солилцож байдаг. Дижитал хөрөнгийн үнийн хэлбэлзэл (тогтворгүй байдал) нь ихэвчлэн биткойны үнийн хөдөлгөөн болон крипто салбарын онлайн мэдээнээс хамаардаг. Үнийн манипуляци - криптовалютын ханшийн зохиомол өсөлт/уналт.

Хэрхэн криптовалютыг арилжаалах вэ?

Хэдийгээр эрсдэл өндөр байгаа ч крипто арилжаачдын тоо нэмэгдэж байгаа нь бодит үнэн юм. Яагаад? Криптовалютын арилжаа нь үнэхээр тоолж баршгүй баялаг биш юмаа гэхэд ядаж тогтвортой орлого авчирдаг бөгөөд хэрэв та хариуцлага, эрсдэлийг бүрэн дүүрэн ойлгож, арилжаачны зорилго, цахим хөрөнгө олох арга замаар тодорхойлогддог зохих стратегийг бий болгох юм. Техникийн үүднээс авч үзвэл бүх зүйл энгийн байдаг - дараах алхам алхмаар зааварчилгааг дагахад л хангалттай.

Худалдааны платформ сонгох. ТОП 20 крипто биржийн капиталжуулалт, хөрвөх чадвар, урсгалын хувьд давуу тал. Салбарын тэргүүлэгч нь төвлөрсөн ( CEX) крипто бирж нь Binance юм .

Криптовалютын сонголт. Эхлэгчдэд мемкойн, чамин койнуудыг туршиж үзэхийг зөвлөдөггүй. Биткойны тэргүүн ТОП 10 криптовалютаас суралцахыг зөвлөж байна.

Криптовалютын солилцоо хийхээр шийдсэний дараа бид дансыг баталгаажуулж, дараа нь баталгаажуулна. Бид худалдааны тэнцэл дээр мөнгийг байршуулна.

Тодорхой крипто биржийн дансны цэснээс спот зах зээл рүү очиж сонирхлын хосыг сонго, жишээлбэл, BTC/USDT - Биткойн нь, энэ тохиолдолд үндсэн хөрөнгийн үүрэг гүйцэтгэдэг.

Эцэст нь, номер 1 болох стейблкойн Tether (USDT) зах зээлийн үнээр худалдан авах (ХУДАЛДАН АВАХ) дээр дарна уу, хэрэв энэ нь танд тохирсон бол, эсвэл хүлээгдэж буй (хязгаарлалтын) захиалга өгвөл крипто арилжаач тогтоосон үнийн санал үнийн түвшинг давах үед гүйлгээ хийгдэнэ.

"Цахим алт"-ны ханш өсөхийг хүлээсний дараа энэ нь өдрийн арилжааны сессийн үеэр (төлөвлөсөн ашгийн хэмжээнээс хамаарч) тохиолдож болно, крипто арилжаач Биткойноо зарах (ЗАРАХ) боломжтой болно. Тиймээс үндсэн хөрөнгийг худалдаж авах, зарах хоёрын ялгаа нь дамын наймаачдын орлого юм.

Баримт! Арилжааны хамгийн оновчтой цэгийг тодорхойлохын тулд эхлэгчдэд дижитал хөрөнгийн техникийн шинжилгээг эзэмших нь чухал юм. Тэргүүлэх крипто биржүүдийн арилжааны терминалууд нь өнгөрсөн хугацаанд, жишээлбэл, 2 долоо хоногийн турш криптовалютуудын хэлбэлзлийг судлахад туслах техникийн шинжилгээний үндсэн хэрэгслүүдийг нэгтгэж, сонирхсон хөрөнгийн богино хугацааны үнийн төлөв байдлыг урьдчилан таамаглах боломжтой болгодог.

Крипто арилжааны сонголтууд

Мэдээжийн хэрэг, дээр дурдсан стратеги - хямд худалдаж авах, өндөр зарах - үндсэндээ сонгодог боловч криптовалютын арилжаа хийх цорын ганц арга зам биш юм. Сүүлийнх нь дараах үндсэн крипто арилжааны сонголтуудыг багтаасан болно.

аливаа асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан тусгай программ хангамж (бот) ашиглан робот арилжаа хийх, янз бүрийн стратегийг автоматжуулах - скальпинг, өдрийн арилжаа,дүүжин арилжаа, дунд/урт хугацааны хөрөнгө оруулалт;

арбитраж арилжаа - арилжаалагдаж буй хэд хэдэн крипто бирж дээр зарим дижитал хөрөнгийн ханшийн зөрүүг хайх, түүний дотор тусгай хөтөлбөрүүдийн оролцоотойгоор хайх;

деривативын зах зээлд крипто арилжаа хийх – арилжааны стандарт криптовалют, мөнхийн фьючерс, опцион;

идэвхгүй хөрөнгө оруулалт - бооцоо тавих, газар тариалан эрхлэх, зээл олголт.

Эхлэгчдэд криптовалютаар мөнгө олох сүүлчийн арга замыг санал болгож байна. Ялангуяа стейкинг, механик нь тодорхой банкинд жилийн хүүтэй валют байршуулахтай төстэй. Мөн санхүүгийн альтернатив ертөнцийн эхлэгчдэд энэ үйл явцыг мэдэрч, өөрийн стратеги боловсруулахын тулд демо (сургалт) дансаар криптовалют арилжаалж эхлэхийг зөвлөж байна.

Өнөөдрөөс Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг нэмнэ
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх цалин, тэтгэвэртэй холбоотой арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан юм.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:

Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,

Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,

Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.

Орон нутгийн нэмэгдэл:

Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,

Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ