Хотын мэдээ - Ulaanbaatar.nutag.mn

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал.

Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.

Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.

Сэрэмжлүүлэг: СБД-ийн 20-р хороо, СХД-ийн 21-р хорооны оршин суугчид болгоомжтой байна уу
Өнгөрсөн шөнө 01.00 цаг орчимд БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуунд орж ирсэн хүрэн баавгай айлын гэр рүү халдсан хэрэг гарсан. Улмаар 50 настай эрэгтэй газар дээрээ нас барж, 40 настай эмэгтэй хүнд гэмтэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байна.

Хэрэг гарсан БЗД-ийн 35-р хороо нь СБД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа аж.

Тиймээс дээрх хороонуудаар баавгай дамжин гүйх магадлал өндөр тул оршин суугчдыг сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. Баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлж байна.

Улаанбаатарт 59 угсармал орон сууцыг дулаалж байна
Улаанбаатар хотын угсармал орон сууцуудыг орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэх төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2027 он гэхэд 200 орчим угсармал орон сууцыг шинэчлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 59 орон сууцыг дулаалах ажил хийгдэж, дөрвөн орон сууцыг хүлээлгэн өгөөд байна.

Угсармал орон сууцны барилгуудыг үе шаттай дулаалснаар ашиглалтын хугацааг уртасгах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, иргэдийн амьдрах орчны тав тухыг сайжруулах зорилготой аж.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цаг хүртэл хаана
Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойрог орчимд өнөөдөр замын цэвэрлэгээ, өнгө асфальтбетон хучилтын ажил хийх тул авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Хөдөлгөөнийг 23:00 цагт нээхээр төлөвлөжээ. Тус ажил нь Баянхошуу гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэж байна.

Иймд тус чиглэлд зорчих жолооч нар замын хөдөлгөөний түр зохицуулалтыг анхаарна уу.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

Энхтайваны гүүрний эвдрэлийг шөнийн цагаар засаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан осол энэ сарын 16-нд гарч, гүүрний хашлагад эвдрэл үүссэн.

Тус хэсгийн засварын ажлыг зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор шөнийн 23:00-06:00 цагийн хооронд “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж, бетон хайсны засварын ажлын хүрээнд эвдэрсэн хэсгүүдийг зайчлан шинээр хэв хашмал зангидан цутгалтын ажлыг хийж дуусаад байна. Зүлгүүр, будаг болон тоноглол хийх ажил үлдээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төсөл нь угсармал орон сууцны барилгуудыг орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинэчлэх, оршин суугчдын амьдрах орчныг тав тухыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм.

Төслийг Их Британи болон ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага /Mitigation Action Facility/, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран санхүүжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд:

Барилгын гадна ханыг гал дэмждэггүй эрдэс хөвөнгөөр дулаалж металл фасад суурилуулах

Дээврийн дулаалга, ус тусгаарлах материалыг шинэчлэх

Гадна агаарын температурт уялдуулан дулааныг автоматаар тохируулах насос дулааны тоолуур суурилуулах

Зэрэг ажил хийгдсэн. Ингэснээр дулаан алдагдлыг 40 орчим хувиар бууруулж, барилгын ашиглах хугацааг 30 жилээр уртасгана. Улаанбаатар хотын орон сууцны барилгын 30 орчим хувийг угсармал орон сууцны барилгууд эзэлдэг бөгөөд дийлэнх нь дулаан алдагдал ихтэй байдаг. Эдгээрээс 200 орчим угсармал орон сууцны барилгыг 2026-2027 онд шинэчлэхээр төлөвлөсөн.

Сэлбэ дэд төвийг Хайлааст-Дарь-Эхийн замтай холбох 960 метр авто зам барьж байна
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замыг долдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ талаар “Грэйт роуд” ХХК-ийн инженер Г.Эрдэнэсүрэн “Уг авто зам нь долоон метр өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй байна. Мөн хоёр талаараа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг хийнэ. Өнөөдрийн байдлаар суурь асфальт бетон хучилтын ажлыг дуусгаж, өнгөн асфальт бетон хучилтыг хийж байна. Мөн далангийн хажуу налууг төмөр бетон хавтангаар бэхэлнэ. Тус авто зам ашиглалтад орсноор Чингэлтэйн өргөн чөлөөний замын ачааллыг бууруулж, хөдөлгөөний урсгалыг хуваарилахад чухал ач холбогдолтой” гэв.

Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авчээ
Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгүүллээ.

Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд дараах 15 барилга байгууламжийг буцаан авчээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд,

Урт цагаан худалдаа үйлчилгээний төв,

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.

БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээсэлж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.

БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.

СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.

Өргөө зочид буудал

Мөн энэ онд БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, СБД-ийн нэгдсэн эмнэлэг, СТӨ-ний В корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байна.

I хорооллын арын авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалтыг хийж эхэлнэ
Нийслэл хотын орон сууцны айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалт энэ долоо хоногийн Баасан гарагаас есдүгээр сарын 15-ныг хүртэл зогсоно.
Энэ хугацаанд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн засварын ажил эхэлж, нийт найман удаагийн зогсолтоор хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдээлэв.
Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх юм байна.
Тодруулбал эхний ээлж буюу тавдугаар сарын 18-ны Даваа гарагаас 28-ны хооронд /10 хоног/ дараах байршлуудад халуун ус хязгаарлана.

БӨҮР

Говь-2 ХК орчим

Вива сити

Шинэ яармаг хорооллууд

ХУД-ийн нэгдсэн эмнэлэг

Нийслэлийн шинэ төв Хангард орчмын хэрэглэгчид

Ирээдүй хороолол

БҮК орчмын хэрэглэгчид

Төв цэнгэлдэх

Хүннү хороолол

Рапид хороолол

120 мянгат

Туулын хөвөө

Зайсан орчмын орон сууцны хороолол

Арьс ширний үйлдвэрийн район

19-р хороолол орчмын хэрэглэгчид.

Иргэд 70047005 дугаарын утсанд хандаж санал, хүсэлтээ хэлэх боломжтойг санууллаа.

Эпштейн, Элбэгдорж, Rio Tinto: Улаанбаатарт хэлэгдсэн үнэнүүд
Улаанбаатарт болсон Евразийн форум дээр өнөөдөр Монголын олон нийтэд нэн эмзэг хэд хэдэн үнэнийг хэлсэн. Хэлсэн нь гадныхан биш, дайсан биш. Манай өмнө зогсоод хэлсэн нь ойрын найз, ижил өндөрт, ижил бэрхшээлийг туулж ирсэн Киргизийн уул уурхайн удирдагч.

«Туушин» зочид буудлын Suld бизнес танхимд болсон «Эдийн засгийн бүрэн эрхт байдал: дэлхийн хямралын үеийн Евразийн туршлага» форумыг «Цаг хугацааны хэлхээ» төрийн бус байгууллага зохион байгуулсан. Зургаан улсын төлөөлөл оролцсон. Нээлтийн үгийг доктор, профессор Д.Цогбаатар, Киргизийн «Кумтор» УУҮГ-ын ТУЗ-ийн дарга Бекбосун Жакшылыкович Апсатаров хэллээ.

Апсатаровын эхний үгс Монголын танхимыг чимээгүй болгосон. «2026 онд дэлхий дахинд нийтлэгдсэн педофил эрүүгийн ялтан, Америкийн санхүүч Жеффри Эпштейний цахим захидал харилцааны олон нийтэд ил болсон хэсэгт Монголын улс төрийн удирдлагатай олон жилийн холбоо тогтсон байдал тэмдэглэгдсэн. 2013 онд тухайн үеийн Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржтэй уулзсан, Улаанбаатар ба Rio Tinto-гийн харилцаанд шууд нөлөөлөх зөвлөлдөөн өгч байсан баримт захидалд байгаа. Ийм хэмжээний гэрээг ийм хүний ойр зайнаас бэлдэж байсан бол энэ бол зөвхөн Монголын сургамж биш. Бүх бүс нутгийн сургамж», гэж илтгэгч хэлэв.

Энэ мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн олон нийтийн материал дээр тулгуурласан. Гэвч үүнийг монгол аудиторт ийм шууд, ийм эмзэг сэдэвт хэлсэн нь форумын гол цочирдуулсан өнгө байв. 2009 оны Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын парламентын шинжээчид эхний жилээс нь эхлэн шүүмжилж ирсэн. Үндэсний хууль тогтоомжийн зөрчил, ашиг хуваарилалтын тэгш бус бүтэц, ногдол ашгийг олон жилээр хойшлуулсан заалтууд нь монгол олон нийтэд таних шинж тэмдэг. 2022 онд Rio Tinto Erdenes Oyu Tolgoi-гийн өмнөх 2.4 тэрбум ам.долларын өрийг цуцалсан нь зөөлөн эргэлтийн эхний алхам гэж Апсатаров тодорхойлсон. Гэхдээ тэр, эргэлт үргэлжилнэ, хэн, ямар шугамаар, ямар зуучлагчийн оролцоотой анхны гэрээг бэлтгэсэн бэ гэсэн асуулт нээлттэй байх ёстой гэж хэлсэн.

Киргизийн туршлага энгийн боловч хатуу. 1997 онд Канадын Centerra Gold Кумтор ордыг хүлээж авахад Бишкекийн казна хоосон, хуульчид байхгүй, хэлэлцээний мэргэжилтэн гэж нэрлэх хүн огт олдоогүй. Гэрээ зурагдсан, ашиг 25 жил Торонто руу урсаж, мөсөн гол Давыдов, Лысый дээр 1 тэрбум тонн хаягдал чулуулаг овоорсон. 1998 оны 5-р сарын 20-нд Барскоон тосгоны ойр хоёр тонн натрийн цианид урсан олон зуун хүн хордсон. Гэрээг 2003, 2009, 2013, 2016 онд засах оролдлого бүгд бүтэлгүй болсон. «Канадын корпорацийн хуульчид хамгийн сайн зэвсэгтэй байсан. Биднийх хоосон гар», гэж Апсатаров хүлээн зөвшөөрсөн.

2021 оны 5-р сард Жогорку Кенеш «Кумтор Голд Компани»-д гадаад удирдлага тогтоох хуулийг баталсан. Хэргийн үндэс нь экологийн зөрчил, татварын асуудал, корпорацийн засаглалын алдаа. Канадчуудын хариу барзгар: Стокгольмын арбитр, Канадын шүүхийн дампуурлын хэрэг, үйл ажиллагаа зогсоох оролдлого. Хамгийн хурц дарамт нь Лондонгийн хөрөнгийн биржээс Киргиз улсыг хандалтаас хаасан явдал. «Энэ бол цэвэр институцийн дарамт. Цаазын ялын сэрэмжлүүлэг. Бид ухарсангүй», гэж Апсатаров хэлэв.

2022 оны 4-р сарын 4-нд Дэлхийн эвлэрлийн гэрээ байгуулагдаж, 7-р сард хаагдсан. Centerra Киргизэд 100 хувийн хувьцаа, 86 сая ам.долларын бэлэн мөнгө (50 сая экологийн санд) өгч гарсан. Киргизийн «Кыргызалтын» 26 хувь (77.4 сая хувьцаа) буцаасан. 3 тэрбум доллараас давсан харилцан нэхэмжлэл арбитрын шийдвэргүй хаагдсан. Үндэсний мэдэлд шилжсэнээс хойш 3.4 тэрбум долларын орлого, 17 жилийн гүний төсөл, 147 тонн нөөц. «Лондон биднийг эргэн нээсэн. Бүгд буцаж байрандаа орсон. Ухрах нь биш, давж гарах нь л гарц», гэж Апсатаров онцолсон.

Монгол дуудаж хэлэв. «Та нар яг ийм замд байна. Мөн ижил хэмжээний дарамт танайхаар ирж магадгүй. Бидний туршлагаас нэг л зүйл авч үлдээрэй. Хаагаад, дарамт үзүүлээд л нэг хэсэг үе өнгөрдөг. Улс ухрахгүй бол хаалгаа нээлгэнэ, хөрөнгө оруулагч эргэн ирнэ, гэхдээ манайхны нөхцөлөөр. Хамгийн чухал нь дотоод асуулт. Хэн, хэний зөвлөгөөгөөр, ямар зуучлагчдын оролцоотой анхны гэрээг бэлдсэн бэ». Энэ асуултад хариулах нь Монголын өөрийнх нь хариуцлага хэмээн тэр хэлсэн.

Хоёрдугаар болон гуравдугаар сесст экспортлогчдын холбооны тэргүүн, доктор Д.Галсандорж, Эрдэнэтийн доктор Д.Галбаатар, доктор Б.Гөлгөө, ШУТИС-ийн доктор С.Нандинцэг, Ж.Ижилмаа, «Эртэч Наран»-ын доктор Дж.Сэрсмаа, Беларусийн «Калакспар» компанийн А.С.Соловьёв, Хакасын зөвлөх М.А.Крутских, «Цаг хугацааны хэлхээ»-ний үүсгэн байгуулагч Ч.Энхжаргал нар илтгэл тавив. Оролцогчид ЕАЭЗХ, ШХАБ, БРИКС-ийн хүрээнд уул уурхайн нэгдсэн доод экологийн стандартыг Киргиз-Монголын хэлэлцээрээс эхлүүлэх санаачилгыг дэмжсэн.

Одоо асуулт монгол олон нийтэд. Эпштейн-Элбэгдорж-Rio Tinto гэсэн гурвалжинд бодит хууль зүйн мөрдөн байцаалт явах уу. Манай өөрсдийн мөрдөн байцаалт.

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө
Тэрбээр "Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг хүн бүхэнд оньсого мэт байна. Гүйцэтгэгч компанид гэрээний дагуу банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу бид нар шахаж байгаад 500 тэрбум төгрөгийг өгсөн. Олон улсын FIDIC silver book-р энэ гэрээг хийсэн. Бараа материалын үнэ өсөх, ханшийн зөрүүгийн эрсдэлүүдийг хоёр тал ээлжилж, хувааж авдаг. Юанийн ханш өсвөл бид, шатахуун, битум, цементийн үнэ өсвөл айлын тал эрсдэлээ үүрнэ. Бидний шилжүүлж байгаа мөнгө банкны баталгаатай, нөгөө тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд олон улсын даатгалтай учраас энэ жил ажил явбал дахиад ч мөнгө өгнө. Бид мөнгө өгсөн өдөр бүрээр юанийн эрсдэлийг бууруулж байгаа юм.

Ажил гүйцэтгэх толгой компанийн салбар шинэ компанийг Монголд байгуулж, УБЕГ-т бүртгүүлэн банкны баталгаа байршуулж тухайн компанийн дансаар мөнгөө авч байгаа. Авсан мөнгөөрөө бүх кэмпийг барьж, тоног төхөөрөмжүүдийг татан, карьераа олборлоход бэлэн болж, зураг нь дуусаад өрөмдлөгөө хийж байтал төслийг зогсоосон. Эдгээрийг аваад үлдсэн мөнгө нь дансанд нь байдаг байлгүй.

Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийг ахалж байсны хувьд хэлэхэд тухайн компанийн дансанд орсон мөнгө хаашаа шилжсэнийг программаар гаргаж ирдэг. АТГ энэ асуудлыг яаралтай шалгаж, олон нийтэд танилцуулах ёстой" гэлээ.

Туулын хурдны замын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс ₮789 тэрбумын зарцуулахаар баталсан бол өнгөрсөн онд ₮538.6 тэрбумыг төсөвлөжээ. "Туулын хурдны зам” ОНӨААТҮГ-ын энэ оны үйл ажиллагааны зардал ₮1 тэрбум. Ингэснээр ₮1.3 их наяд гаруйг зарцуулах болоод байна. Харин өнгөрсөн онд төсөвлөсөн мөнгөний талаар хотын дарга дурдсангүй.Нийслэлийн төсвийн 2.3 их наяд төгрөгөөр барих уг замыг иргэд эсэргүүцэж, Засгийн газраас хоёр дахь удаагаа зогсоогоод байгаа билээ.