Мэдээ мэдээлэл - Ulaanbaatar.nutag.mn
Өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана
Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв энэ сарын 17, 18, 24, 25-ны бямба, ням гарагт 11:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ.
Нийслэлд томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг зургаа хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн иргэдийн 80 гаруй хувь нь мөн энэ насныхан байгаа аж.
Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос оргил үедээ хүрч байжээ. Энэ үед эмнэлгийн дуудлага 325-аас тав дахин нэмэгдэж, 1,592 орчимд хүрсэн байна.
Иймд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 29,315 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Мөн томуугийн дэгдэлтийн үед өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх гэрийн эргэлтийг 60 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа нутаг дэвсгэрийнхээ бага насны хүүхэдтэй өрхүүдтэй утсаар холбогдох юм.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулахын тулд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандах боломжтой. Харин эмнэлэгт очих боломжгүй тохиолдолд эмч, сувилагчдаас бүрдсэн явуулын баг гэрээр очиж вакцин хийхээр зохицуулжээ. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалтын явц 90 гаруй хувьд хүрсэн байна.
"Өвөр Монголын соёлын өдрүүд"-г танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өвөр Монголын Соёлын Өдрүүд арга хэмжээ 9-р сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. 14 дэх удаа болж буй энэхүү арга хэмжээний хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 9-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Солилцоо, хамтын ажиллагааны зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Жь холбогдох мэдээллүүдийг танилцууллаа.
Энэ удаагийн Өвөр Монголын Соёлын Өдрүүдийн хүрээнд нээлт, урлагийн тоглолт, ном хэвлэлийн салбарын харилцаа хамтын ажиллагаа, Хятад киноны өдрүүд, кино телевизийн шилдэг бүтээлүүдийг солилцох, олон нийтэд танилцуулах, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө зэрэг баялаг агуулгатайгаар 12 үндсэн төрөл, нийт 23 арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Ли Жь хэвлэлийн бага хурлын үеэр:
- Бүх арга хэмжээ нь Монгол Улсын нийт ард иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй, олон нийтийн хүртээл болсон үйл ажиллагаа юм. Бид олон талт соёлын солилцоо, харилцааны арга хэмжээгээр дамжуулан хоёр орны ард түмний харилцан ойлголцол, сэтгэл зүрхний ойр дотно байдлыг нэмэгдүүлж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх олон нийтийн суурийг улам бэхжүүлэхийг зорьж байна гэж хэллээ.
Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : https://mongol.cri.cn/
Хөххотод “оторлосон” тэмээчин айл
Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны малчин Энхбуян зах зээлээ даган Хөххотод “оторлож ирсэн” нь орчин цагийн малчид цаг үеийнхээ өнгийг дагаж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэн урагшилж буйн бодит жишээ болжээ.
Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Алтанцог сумын Наранбулаг багаас Хөххотын Аовэй адууны соёлын суурин орчим “оторлож” ирсэн тэмээчин айлын эзэн Энхбуянтай бид намрын налгар өдрүүдэд уулзсан юм.
- Хөргүүртэй машин өдөр бүр нэг удаа ирдэг. Бид ингэний сүүгээ үүгээр хүргүүлдэг. Зарим хүмүүс өөрсдөө ирж шууд аваад явдаг. Бид энэ оны зургадугаар сард арав гаруй тэмээтэйгээ Хөххотын орчимд ирсэн. Завсрын наймайчин дамжуулахгүйгээр ингэний сүүгээ шууд борлуулдаг болсон байна гэж Энхбуян танилцууллаа.
2019 оны үеэр Энхбуян хүүхдээ Хөххотод сургуульд оруулахаар ирэхдээ Хөххотод олон хүн мөнгөтэй, худалдан авах эрэлттэй хэдий ч шинэ ингэний сүү худалдаж авах газар ховор байгааг анзаарчээ.
“Тэр үед зарим хүн намайг Алшаа, Хөххотын хооронд байнга зорчдогийг мэдээд ингэний сүү захиалж эхэлсэн. Захиалга нь өдөр ирэх тусам нэмэгдсэн” гэж тэрээр ярив.
Ингээд Энхбуян Хөххотын орчимд ингэний сүү борлуулахаар шийджээ. Хэдэн жилийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд энэ жил Хөххотын ойролцоох Аовэй адууны соёлын балгасны орчмоос хэсэг нутгийг жилд 60 мянган юаниар түрээслэн авч, мөн 20 гаруй мянган юанийн хөрөнгө оруулалт хийжээ.
“Бид ингээг өдөрт хоёр удаа сааж, өдөрт 30-35 килограмм ингэний сүү борлуулдаг. Мөн Гувийн улаан тэмээ компанитай хамтран ажиллаж, ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай ингэний сүү Хөххотын Монгол хот зэрэг хэд хэдэн худалдааны газраар дамжин зах зээлд гардаг. Одоогоор ингэний сүүний үйлдвэрлэл захиалгын эрэлтийг хангаж чадахгүй байна” гэж Энхбуян хэллээ.
Өдгөө Энхбуян Хөххотод олон хэрэглэгчтэй болж, хоёр сарын хугацаанд 10 мянга гаруй юанийн үнэ бүхий ингэний сүү борлуулжээ. Үүнээс гадна тэрээр Аовэй адууны соёлын суурины аялал жуулчлалын нөөцийг ашиглан гэр буудал ажиллуулж, зугаа цэнгэлийн төрөл бүрийн боломж бүрдүүлснээр жуулчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх шинэ сонголтыг бий болж байна.
“Хот суурин газрын зах зээл том. Хаашаа харсан ч орлого олох боломж их бий. Өдгөө би ингэний сүүгээ зарахаас гадна тэмээний махтай бууз, хорхог зэрэг Алшаа нутгийн онцлогтой хоол хүнс борлуулж байна. Мөн зургаан тэмээгээ жуулчдад унуулах зэргээр орлогоо нэмэгдүүлж байна” гэж Энхбуян ярив.
Редактор : Б.АРИУХАН
Зохиогч: ГАО ХУНЛЯНЬ, З.НАМАГ
Эх сурвалж : ӨМӨС
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй. Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна.
Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.
Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Товч мэдээ
· Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Цээл, Сэргэлэн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэр дэх нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүллээ.
· Газрын тосны хайгуул, ашиглалтын "Ар булаг-ХХІХ", "Баянтүмэн-XVII", "Борзон VII", "Гурван баян ХХХ", "Төхөм-Х Урд", "Хэрлэн тохой XXVIII", "Эргэл ХII", "Тосон-Уул-XIX", "Тамсаг-XXI" талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахыг даалгав.
· Хүн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд ашиглаж байгаа мэдээллийн системийг "Өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн сан"-д холбох ажлыг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нарт болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад даалгав.
Инфляц 12.9 хувьд хүрч, махны үнэ 46.9 хувиар өсчээ
Монгол Улсын инфляц энэ оны есдүгээр сард 12.9 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 нэгж хувиар өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сард инфляц 9 хувьтай байсан бол энэ жил ийнхүү 12.9 хувь болсон байна.
Инфляцыг хамгийн их хөөргөсөн зүйл нь хүнсний үнэ аж. Тодруулбал, нийт инфляцын 43.8 хувь буюу 5.6 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлт бүрдүүлжээ. Үүний дараа тээврийн үнэ 2.2 нэгж хувь буюу 17.3 хувь, боловсролын үйлчилгээ 1.2 нэгж хувь буюу 9.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.9 нэгж хувь буюу 7.2 хувийг бүрдүүлсэн байна.
Ялангуяа махны үнэ нэлээд огцом өсчээ. Энэ оны есдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 48.4 хувь, хонь, ямааны мах 58.5 хувиар нэмэгдсэн байна.
Талх, гурил, будааны үнэ ч мөн өсөж, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар нэмэгджээ. Үүнд гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 11.1 хувь, гоймонгийн үнэ 28.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Харин импортын бараа ч инфляцын бас нэг том дарамт болжээ. Нийт инфляцын 4.1 нэгж хувь буюу 32.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Манай хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа бөгөөд нийт сагсны 55.3 хувийг эзэлж байгаа аж.
Улаанбаатарын хувьд инфляц улсын дунджаас бага буюу 11.9 хувь гарсан байна. Нийслэлд өнгөрсөн оны мөн үеэс мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.7 нэгж хувь, бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.4 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.
Тэгвэл нийслэлийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй үхрийн цул махны үнэ нэг кг нь дунджаар 35,023 төгрөг болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 43.7 хувиар өссөн үзүүлэлт. Харин өмнөх сараас 1,498 төгрөгөөр буурчээ.
Мөн нэгдүгээр зэргийн гурилын үнэ дунджаар 2,538 төгрөг, АИ-92 бензиний үнэ литр нь 3,040 төгрөг болсон байна. АИ-92 бензиний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өсчээ.
Инфляц зөвхөн нийслэлд өндөр байгаа биш, бүх аймагт 10.5-18.5 хувийн өсөлттэй гарсан байна. Хамгийн бага нь Сүхбаатар аймагт 10.5 хувь, хамгийн өндөр нь Увс аймагт 18.5 хувь байжээ.
Товчхондоо, 12.9 хувийн инфляцын цаана мах, хүнс, тээвэр, боловсрол болон импортын барааны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Өчигдөр шөнө БЗД-ийн 35-р хороонд баавгай айлын гэр руу халдсаны улмаас 40 настай эрэгтэй нас барж, 55 настай эмэгтэй толгойн тус газраа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан.
Гэмтсэн эмэгтэй одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын ясны мэс засалд орохоор болжээ.
Энэ талаар ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн  "Өнгөрсөн шөнө ГССҮТ-ийн яаралтай тусламжаар баавгайд бариулсан өвчтөн ирж яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээнд шилжүүлсэн. Өнөөдөр өглөө онош тодорч, шинжилгээ бүрдсэний дараа ГССҮТ-ийн төв эмнэлгийн толгойн мэс заслын тасаг руу шилжүүлэн эмчилж байгаа. Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа. Ухаан санаа саруул. Харин гавлын ясанд хугарал болоод, хэвлий цээжинд нь дарагдсан базагдсан шинж тэмдэг илэрч байгаа учраас мэс засалд орох шаардлагатай байгаа" гэв.
Малын тоо 70% өссөн байхад махны үнэ 15.7 дахин нэмэгджээ
Төрийн бодлогоор мах нөөцөлж эхэлсэн 2006 онд 1 кг нь 2100 төгрөг байсан үхрийн махны үнэ одоо 33.000 төгрөгт хүрлээ. Ханш нь 15.7 дахин өссөн байна. Үүнийг талхны үнэтэй харьцуулж үзье. Тэр үед 320 төгрөг байсан “Атар” талх одоо 3000 төгрөг. Үнэ нь 9.1 дахин нэмэгджээ.
Манай улс мах нөөцөлж эхлэхдээ 34.8 сая малтай байв. Одоо 58 сая. Малын тоо 70% өссөн байхад махны үнэ 15.7 дахин нэмэгджээ. Арай л дэндүү биш үү!
Манай улс 2008-2025 онд 1.661.900 иргэн, аж ахуйн нэгжид нийт 979.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Яасан гэж ийм олон хүнд, энэ олон компанид ийм их мөнгө өгөв гээд харвал мах бэлтгэсэн, ноосоо самнасан, ноолуураа угаасан, буудайгаа үйлдвэрт тушаасан, сүүгээ саасан гэж. Тэгээд ямар үр дүн гарав? Махыг авч үзье.
ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүхийн мэдээллээр бол нөөцийн мах бэлтгэхэд 63.3 тэрбум төгрөг олгожээ. УИХ, ЗГ тогтоол гаргаад, мах бэлтгүүлж, урамшуулал, зээлийн хүүгийн зөрүү хэмээн мөнгө өгч байна.
Засгийн газар 2006.07.26-нд “Махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарган, “Мах бэлтгэн хадгалж, борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох журам” баталжээ. Үүний дагуу Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан мах нөөцөлж байлаа. Тэр үед Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 1800-2000, үхрийн мах 2100-2500 ₮ байв.
Нөөцөлсөн махны хэмжээ, олгосон урамшуулал
2006-2007 он: 1 кг махны урамшуулал 340₮. Нийт3900 тн мах бэлтгэж, 986.5 сая ₮ олгожээ.
2007-2008 он: 12 компани 8000 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮ урамшуулалд авчээ.
2008-2009 он: 6 компани 8000 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮-ийн урамшуулал авчээ.
2009-2010 он: 1 кг махны урамшуулал 500₮ . 6 компани 4800 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮ авчээ.
2010-2011 он:16.000 тн мах бэлтгэсэн 10 компанид 8 тэрбум ₮ олгожээ.
2011-2012 он: 1 кг махны урамшуулал 650 төгрөг. 16.000 тн мах бэлтгэсэн 14 компанид 10 тэрбум ₮ өгчээ.
Энэ жил Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 5000-7200, үхрийн мах 5500-7800 ₮ байв. 6 жилийн хугацаанд махны үнэ дунджаар 3 дахин нэмэгджээ.
Мах бэлтгэсний урамшууллыг зогсоож, оронд нь мах бэлтгэн нийлүүлэх компаниудад эргэлтийн зээл хөнгөлөлттэй олгохоор болжээ. Зээлийнх нь хүүг улсын төсвөөс төлнө. Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран 2012.10.26-наас “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлж, 248 тэрбум төгрөгийн зээл өгчээ. 2013-2015 онд 3 жил хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн “Махны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдсан компаниудад 87 тэрбумыг нь зээлжээ.
Х.Болормаа
Сурах бичгийн хэмжээг багасгаж, сурагчдын цүнхний ачааллыг бууруулав
Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 1-н хүртэл нэгдүгээр ангийнхан сурах бичиггүй, багш нар нь гарын авлага хэвлэж хичээлээ зааж байв. Тэгвэл шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурах бичгүүд хэвлэлтээс гарч, сургуулиудад тараагдаж эхэлжээ. Сурах бичгийн тухайд хэмжээ, жин буурсан гэдгийг албаныхан хэлж байна.
Тодруулбал, энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангид хэрэгжиж буй шинэчилсэн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн, тоглонгоо суралцах арга зүйд тулгуурлаж байгаагаараа онцлог юм. Сурагчдыг сургуулийн орчинд дасан зохицуулах зорилготой нэг сарын хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөснөөр аравдугаар сарын 1-нээс нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгаа судалж эхэлж байна.
Мөн шинэчлэгдсэн сурах бичгүүдийг сургуулиудад хүргэж эхэлсэн бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн агуулга, бүтэц, дизайныг нь боловсронгуй болгожээ. Үүний үр дүнд сурах бичгийн хэмжээ, жин буурч, сурагчдын цүнхний ачааллыг багасгасан байна.
Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрджээ. Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой.
Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу талтай аж. 2–5 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 100 хувь хангагдсан. Харин 6–12 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 85 хувьтай байгаа бөгөөд үлдсэн сурах бичгийг нөхөн хангах ажлыг зохион байгуулж байна. Мөн үлдсэн сурах бичгийг хамгийн доод үнээр худалдан борлуулж, сурагчдад сурах бичгээр хүртээмжтэй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.
Төрийн албан хаагчийн ёс зүй, үүрэг хариуцлага
Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна
Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно
Өрсөлдөх чадвараа дээшлүүлж, 2030 он гэхэд Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгох зорилтыг тус хотын захиргаа дэвшүүлжээ. Энэ хүрээнд гол чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд 86.1 их наяд /64.3 тэрбум ам.доллар/ вон зарцуулахаар төлөвлөсөн байна.
Энэ мөнгийг хотын хүн амын амьдралын чанарыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэсэн 100 том төсөлд зарцуулах юм.
Эдгээрээс заримыг нь дурдвал, гэрээсээ гараад 10 минут явах зайд спортоор хичээллэх бүсүүд байгуулах, хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн үйлчилгээ бүхий нийтийн тээврийн тасалбарыг 500 мянган залууст олгох, жолоочгүй автобусны тоог 2030 он гэхэд 500-д хүргэж нэмэгдүүлэх зэрэг төслүүд байна. Одоогоор 16 жолоочгүй автобус үйлчилж байгаа юм. Мөн 2031 он гэхэд 310 мянган айлын орон сууц барих, үл хөдлөх хөрөнгийн үнэ эрс өсөж буй энэ үед төрөөс хотын иргэдэд 130 мянган орон сууц олгох зэрэг арга хэмжээнүүд тусгагджээ.
Одоогийн байдлаар, Японы Mori Memorial Foundation сангаас гаргасан Дэлхийн хотуудын индекс-2025 жагсаалтад Сөүл хот 6 дугаарт бичигдсэн бол ТОП-5 хотын тоонд Лондон, Токио, Нью-Йорк, Парис, Сингапур орсон байна.
Жагсаалтыг гаргахдаа эдийн засаг, судалгаа шинжилгээний ажил, соёлын харилцан холбоо, амьдралын чанар, хүрээлэн буй орчин, хүртээмжтэй байдал гэсэн 6 үндсэн үзүүлэлтэд үндэслэжээ.
Б.Адъяахүү
Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал
Хятад, Монголын хамтарсан сурварлжлагын багийнхан 2025 оны 12-р сарын 11-ний өглөө Улаанбаатараас 60 километрийн зайд орших Мөнхийн баян гал компанитай танилцахаар Монгол Улсын Төв аймгийг зорилоо. Төв аймгийн уудам нутаг цасанд хучигдаж, намуухан салхины аясаар цасан ширхэг аяархан нүүнэ. Цасанд хучигдсан дов толгодын энгэрт мал сүрэг тавтайхан бэлчиж, машины цонхоор нутгийн өнгө тодорно. Нэлгэр уудам тал дээр байгуулагдсан барилгын материалын үйлдвэр нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор дээр өндөр байр суурь эзэлж, хүчирхэг үйлдвэрлэлийн шугамаараа "бүс ба зам" санаачилгын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааны түүхийг өгүүлж байдаг.
Хятадын Үндэсний Барилгын Материалын Группийн Монгол дахь бүрэн эзэмшлийн гадаад охин компани болох Мөнхийн баян гал компанийн үүсэл хөгжил нь Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн юм. 2007 оны 2-р сард үүсгэн байгуулагдсан уг компани БНХАУ-ын Барилгын материал корпорацийн анхны олон улсын барилгын стандартын дагуу цемент үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж болно. Мөнхийн баян гал компани буюу Улаан цементийн үйлдвэр нь CNBM группийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол дахь анхны цементийн үйлдвэр юм. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 140 сая ам.доллар буюу 900 сая юанийн өртөгтэй. Уг үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2.4 сая гаруй тонн цемент,1.6 сая гаруй тонн чулуунцар үйлдвэрлэжээ.
Мөнхийн баян гал компанийн Цементийн үйлдвэр
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан олон улсын ACEM хурлын төв , шинэ онгоцны буудлын барилгын ажил, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлчилгээний төв, цахилгаан станц зэрэг гол дэд бүтцийн барилгын салбарт улаан цементийг хэрэглэж байх мөртөө Мөнхийн баян гал компанийн цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын хөгжлийн замыг холбосон холбоос болж ажилласаар иржээ. Жилд 1 сая гаруй тонн түүхий эд, түлш импортолж, цементийн бүтээгдэхүүн экспортолдог нь орон нутгийн тээвэр, уул уурхайн салбарыг үр дүнтэйгээр дэмжиж, бүс нутгийн эдийн засагт тасралтгүй эрч хүч нэмэрлэж байна.
Мөнхийн баян гал компанийн үйлдвэр нь жилд 780 мянган тонн цементийн хагас боловсруулсан түүхий эд（клинкер）, нэг сая тонн цемент үйлдвэрлэх чадалтай 2 ширхэг φ3.2×13 метр хэмжээтэй тээрэм болон өдөрт 2500 тн клинкер шатаах хүчин чадалтай нэг ширхэг φ4×60 метр хэмжээтэй зуухтай юм. Мөнхийн баян гал компанийн гүйцэтгэх захирал Ван Мао үйлдвэрийнхээ үйл ажиллагаа болон үйл явцаа танилцуулахдаа:
-2013 онд барилгын ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд 2016 онд манай цементийн үйлдвэрийн эхний ээлжийн төсөл албан ёсоор ашиглалтад орж, 2017 оны 6-р сард манай 2-р шатны зуухны системийн бүх бүтээн байгуулалт дуусч, албан ёсоор ашиглатад орсон байна.
Цементийн үйлдвэрийн тээрмийм хэсгийн ажилтан
Мөнхийн баян гал компани нь эдийн засгийн ашиг тусыг эрэлхийлэхийн зэрэгцээ орон нутгийн хөгжил, хүмүүс хороондын харлцаа холбоог бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Тус компани нь нүүрсний далан, төмрийн хаягдал, цахилгаан станцын үнс зэрэг орон нутгийн хаягдал материалыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон шинэлэг байдлаар боловсруулж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, Монголын экологийн орчныг хамгаалахад хувь нэмэр оруулдаг. Боловсон хүчний хувьд тус компани өдгөө Монгол Улсын  бүтэн цагийн 97 ажилтан, гадаад хамтын ажиллагааны 60 гаруй ажилтан, Хятадын 30 ажилтантай. Тус компани орон нутгийн боловсон хүчнийг ажилд авах, техникийн сургалт явуулах ажлыг тэргүүн байранд тавьж ажиллав. Тус компани хөгжлийн үр шимийг орон нутгийн иргэдэд илүү их ашиг тустай байлгахыг зорьж байна. Мөн олон жилийн турш "Дулаан өвлийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, тусламж хэрэгтэй малчдад бэлчээр, амьжиргааны хэрэгсэл хандивлан, боловсролыг хөгжүүлэхэд туслах зорилгоор Төв аймгийн бага, дунд сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж хандивлаж, үйлдвэрлэлийн оргил үед орон нутгийн түншүүдэд давуу эрх олгох замаар орон нутагтай харилцаагаа гүнзгийрүүлж байна. Эдгээр санаачилгууд нь тус компанид Монгол Улсын Төв аймгийн "Татварын хувь нэмрийн шагнал", "Аюулгүй байдлын хувь нэмрийн шагнал"-ыг хүртээд зогсохгүй хоёр жил дараалан "Хөдөлмөрийн эрүүл мэнд, ариун цэврийн ажлын дэвшилтэт нэгж"-ээр шалгарч, Хятадын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын орон нутгийн нийгэмд үр өгөөжтэй ажилласан жишиг аж ахуйн нэгж болсон юм.
Тус компани нь Улаанбаатар хотын цахилгаан станцаас гарсан хаягдал нүүрсний үнс ашиглаж VOLAN брендийн цемент үйлдвэрлэдэг мөн дэвшилтэд технологи эрчим хүчний хэмнэлттэй чанарын өндөр шаардлага хангасан үйлдвэрлэлийн технологи болох DCS хяналтын систем, тоос сорох төхөөрөмж зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтөй бөгөөд үйлдвэрлэлийн хорогдлыг хамгийн бага түвшинд байлгаж чадсан. Ашиглалтад орсноосоо хойш тус компани нийт 1.5 сая тонн клинкер үйлдвэрлэж, 1.8 сая гаруй тонн цемент борлуулсан байна. Тус компанийн "VOLAN" брэндийн цемент нь тогтвортой чанар, хангалттай нөөц, бат бөх чанараараа зах зээл д өргөнөөр ашиглагдаж, Монгол Улсын цементийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэрэгцээ шаардлагыг хангаад зогсохгүй, Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй гол төслүүдийн барилгын материалын давуу тал болсон юм.
Цементийн үйлдвэрийн тээрмийм хэсгийн ажилтан
Манай багийнхан компанийн үйлдвэрт хүрхэд тээрмийн үйлдвэрт 10 гаруй ажилчин ажиллаж байлаа. Тээрмийм хэсгийн эрхлэгч Н. Даваасодном манай ярилцлагыг баяртайхан хүлээн авлаа. Тэрээр:
- Би анх компани байгуулагдаж тээрмийн хэсэг эхэлж ашиглалтад орсоос нааш 10 гаруй жил ажиллаж байна. Манай тээрмийн хэсэг 10 гаруй ажилчинтай байж, бид хэд цемент үйлдвэрлэх явцыг хариуцаж ажилладаг. Энэ компанид ажиллах нь миний мэргэжилтэй ойрхон мөртөө үйлдвэр нь гэрээс ч ойрхон, цалин мөнгө сайн олгодогоос сэтгэл маш ханамжтай байдаг гэжээ.
Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Цементийн аж үйлдвэрүүдийн форумын үеэр Мөнхийн баян гал компани салбартаа хамтран хөгжих талаар санаачилга гаргаж, салбарынхаа аж ахуйн нэгжүүдийн дунд нэр хүндээ олж, Монгол улсын цементийн зах зээлд эрүүл хөгжлийн нийтлэг ойлголтыг бүрдүүлсэн юм.
Одоогийн байдлаар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт гүнзгийрч, Монголын "Талын Зам" санаачилга нь "Бүс ба Зам" санаачилгатай гүнзгий уялдаатай болж, Мөнхийн баян гал компанид хөгжлийн өргөн боломжийг нээж өгч байна. Хятад, Монголын худалдаа 2016 онд 4.6 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 18.6 тэрбум ам.доллар болж өссөн бөгөөд жилийн дундаж өсөлт 19.1 хувитай буй нь Хятад Монголын худалдааны хамгийн чухал түншийн байр суурийг улам бататгаж байна.
Компанийн гүйцэтгэх захираас: Мөнхийн баян гал компанийн цементийн төсөл нь бүрэн хэрэгжиж үйл ажиллагаа явуулах нь Монгол улсын барилгын салбарт түлхэц болохоос гадна Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварыг нэмэгдүүлэх, мөн Хятад Монгол хоёр улсын харилцааг бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гээд ярилцлагаа өндөрлүүллээ.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Орлогч Редактор:Ё.Хишигбаяр,Юй-Ин
Сэтгүүлч: Юй-Ин,Х.Арвинтал, Д.Мөчир, Г.Алс, Н.Цовоо
Редактор: Хань Хуншя, Б.Хайраа, Хай Лиянь, Үйлс, Фү Гэнь
Зохиогч: ЮЙ ИН, Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ, Г.АЛС, Н.ЦОВОО
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв