Улс төр - Ulaanbaatar.nutag.mn

Өөрсдөдөө халтай хуулийнхаа “өргөс”-ийг түүх ганцхан боломж ГИШҮҮДЭД үлдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт ТББХ-ны хуралдаанаар дээрх хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн.

Өчигдөр буюу пүрэв гарагт чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэж 101 гишүүн хуралд оролцов. Ингээд 56.4 саналаар хэлэлцэхээр боллоо. Ер нь бол Ерөнхийлөгчийн хууль урагшилж байна. Энэ хэрээр нийгэмд сэдэв, ордонд талцал хуваагдал даамжрав. Энэ хууль дээр эргээд л МАН салж сарниж байх шиг. МАН байтугай эсэргүүцээд сууж байх ёстой АН хүртэл хуваагдлаа. АН байтугай ИЗНН хүртэл голоороо салав. ХҮН нам хүртэл хүнээ байв.

Мөн айхавтар юм болж байна. Эдгээр улс төрийн хүчнүүд дээр товч дүгнэлт өгье. Аль ч намын гишүүн байсан шууд ил цагаан чуулганы танхимд ирж суугаад улаан нүүрээрээ саналын кноп дарснууд нь ОК шүү. Харин шалтгаангүйгээр алга болсон УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, С.Амарсайхан, Д.Батбаяр, Г.Дамдинням, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Ц.Туваан, Г.Уянгахишиг нар бол аймхайчууд юм. Гадаад томилолттой гээд бултсан Х.Баттулга, Д.Ганмаа, Т.Доржханд, Х.Жангабыл, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа нар бол нэг хурган зальтнууд, үнэн нүүр царайнууд. Эмнэлгийн чөлөөтэй гэх Х.Болормаа, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат эд нарыг яалтай билээ. Чөлөөтэй гэх Б.Уянга гэж гишүүн гарсан. Энэ дүр зураг, хандлага бол олон юмны илэрхийлэл. Ер нь дуулиантай санал хураалт гэж болно. Эгүүлэн татах хуулийн тухайд УИХ-ын гишүүдэд өөрсдөд нь маш халгаатай хууль юм шүү. Гэвч дэмжиж, батлагдах зам дээрээ явж байна.Одоо ингээд байнгын хороодоор хэлэлцэгдэнэ. Өнөөдрийн өнгө 50+1 гэсэн байдлаар явсаар хаана хүрэх нь үү. Уг нь ахиулмааргүй, газар авахуулмааргүй байгаа юм.

Анхнаасаа “Ардчиллын суурь үндэс болсон Монголын парламентын дархлааг сулруулж, эрх зүйн чадамж, бүрэн эрхт байдлыг алдагдуулан, парламентын ардчиллыг саармагжуулахад хүргэж болзошгүй тус хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх нь зөв, эсэх тухай...”-д гишүүд олонхоороо эргэлзэх хэрэггүй л байсан юм. Шууд л буцаах, унагах байх гэж хүмүүс харж хүлээж байлаа. Тэгсэнгүй, ямар нэг хүчирхэг зүйлийн нөлөөгөөр үргэлжилж байна.

Гэвч бүх зүйл дуусчихаагүй байна. Гараан дээрээ л явна. Одоо УИХ-ын шат шатанд тухайн хуулийн зүйл заалт нэг бүр дээр гишүүд нягт, чамбай ажиллах ёстой. Ардчиллын дархлаанд халдаж болох үг, үсэг бүрийг авч хая. Жишээ нь: ЁС ЗҮЙ гэдгийг яаж хуульчлах юм. Дэлхийн жишиг ямар байдаг юм. Угаасаа хуульчлагдаж болдоггүй ганц зүйл нь ЁС СУРТАХУУН юм уу... Үүнийг маш тодорхой болгох ёстой. Судлаачид, том улстөрчдийн ярьж бичиж байгаа шиг “Ёс зүй бол хаана ч хуульчлагддаггүй зүйл юм” гэдгээ баривал энэ хууль угаасаа ач холбогдолгүй болно. Хэрэвзээ хүчээр “Ингэж хуульчилж болно...” гээд бярдвал үр дагавар нь юу болох вэ. Хэн нэг нөлөө бүхий этгээдийг хэл амаар доромжиллоо гэсэн шалтгаанаар хуулийн зүйл заалт тулгаж “Эгүүлэн татвал” энэ нь ардчилсан парламент ёсонд хэр нийцэх вэ. Мууг нь дуудаж, мулзалж байж л цайчихсан луйварчдын шуналыг хазаарлаж байгаа шүү дээ. Тиймгүй болчихвол яах вэ. 126 дотроос эхлээд таван гишүүнийг “Эгүүлэн татахад” Монголын төрийн эрх барих дээд байгууллага шууд айдас хүйдэст автана. Бусад засаглал парламент ёсны дээр нь гарч сууна. Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал орой дээр заларна. Бидний хувь заяаг шийднэ. Тэдний жадны үзүүр, сэлэмний ир нь Үндсэн хуулийн Цэц байх болно. Ерөнхийлөгчийн нөлөө тэнгэрийн луу мэт болно.

Ер нь ардчилал мөхөж, ардчилсан үзэл санааг маань үргэлж дэмжиж, тэтгэж ирсэн гурав дахь ч гүрнүүд нүүр буруулна... Цааш үргэлжлүүлбэл коммунизм, социализм, авторитар дэглэм л ханхална даа. Ард түмнээсээ сонгогдсон Ардын засгийн эзэд мөн л юм бол УИХ-ын гишүүд та бүхэн одоо ажилла.

Наад Эгүүлэн татах хуулиа байнгын хороо, бусад хэлэлцүүлгүүдийн шатанд таслан зогсоо. Өөрсдийнхөө үед Монголын парламентыг булшилсан нэрээр түүхэнд битгий үлдээрэй.

Б.Нямаа

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундраа сонгогджээ
УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж өнөөдөр /2026.04.14/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрээр "2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгууллаа. Үүнд УИХ-д байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй болон өөр уулзалттай гишүүдээс бусад нь оролцсон гэж ойлгож болно. Энэ уулзалтаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргыг сонгосон. Үүнд УИХ-д суудалтай таван нам, эсвлийн эмэгтэй гишүүдийн төлөөлөлүүд миний бие А.Ундрааг эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар сонгосон" гэлээ.

Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэл бэхжин хөгжиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл ДеСомбрэ-г хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэл бэхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт татахад ач холбогдол өгч байгаагаа онцлов.

АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга М.ДеСомбрэ Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд гүн талархал илэрхийлээд, АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлов. Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн үүсгэн байгуулагч гишүүн улсуудын нэг болж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэгч улс гэдгээ дахин нотолсонд талархлаа илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, ноён ДеСомрэ нар хоёр улсын нийт 460 орчим сая ам.долларын хамтын санхүүжилт бүхий АНУ-ын Мянганы сорилтын сангийн Усны компакт гэрээ 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, тус Компактын нэгэн чухал үр дүн болох Улаанбаатар хотод Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсонд баяртай байгааг тэмдэглэв.

Байр суурь: Чуулганы ирц бүрдээгүй талаар хэн, хэн юу өгүүлэв
Өнөөдөр чуулган хуралдаж, хоёр сайдыг томилох асуудлыг хэлэлцэх байсан билээ. Тэгвэл ирц бүрдээгүй улмаас чуулганаа хийж чадсангүй. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр зарласан ч ирц бүрдэхгүйгээс хойшилсон бол өнөөдөр 10:00 цагт товлосон чуулган мөн л ирцээс болж хойшилсоор байх уу гэдэг асуулт хариултаа хүлээсээр...

Парламент таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй.  Хоёр том намын бүлэг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхгүй байгаагаас УИХ-аар зогсохгүй Засгийн газрын ажлыг ч хойш  нь татаж буй.

"БАЙР СУУРЬ" булангаараа намуудын дарга нарын байр суурийг онцлон хүргэж байна.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намаас УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. МАН-ын даргыг УИХ-ын даргаасаа чөлөөлөгдтөл УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн шаардлагынхаа дагуу асуудлаа тавьж байна. Өнгөрсөн хугацаанд нийтлэг асуултууд гарч ирсэн. Өмнө нь ийм жишиг байсан биз дээ. Тухайлбал М.Энхболд, З.Энхболд нар УИХ-ын дарга, намын даргын ажлыг хавсарч гүйцэтгэж байсан жишиг байсан зэрэг асуултыг тавьж байна. Бид энэ буруу жишгийг засах ёстой. Буруу жишгийг тэр чигээр нь үргэлжлүүлбэл юу болдгийг нэр дурдсан дарга нарын засагласан жилүүд сануулдаг. Ардчилсан намын дарга УИХ-ын даргаар ажиллаж байхад төрийн хямрал болсон. Мөн түүнээс болж Ардчилсан нам сонгуульд гурван удаа дараалан ялагдаж, Монгол Улсад нэг намын дарангуйллын тогтолцоо руу шилжсэн. М.Энхболд УИХ-ын дарга болсноор 2017–2018 оны үед Монголын засаг төрийн хямрал ямар үр дүнд хүрснийг мэдэж байгаа байх. Буруу зүйлийг засаж залуурч, олон улсад байдаг зарчмын дагуу бодлого баримтлахгүй бол ямар үр дүн хүлээж байгааг харуулж байна. Ийм учраас Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байгаад МАН-ын дарга болох үед бид асуудлыг тавьж байсан. Энэ үйлдлийг бид зарчмын дагуу байр суурь гэж үзэж байгаа. Жишээ нь Англи улсад парламентын дарга намын дарга байх нь битгий хэл намын гишүүн байж ч болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Мөн онцгой тохиолдолд парламентын сонгуульд оролцохдоо өмнө нь байсан намаас нь ч нэр дэвшихийг хориглодог. Япон улсад мөн адил намын гишүүн байхыг хориглодог. МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохдоо Ардчилсан намын бусад гишүүд болон намайг санал өгсөн гэдгийг зарим сэтгүүлч асууж байсан. Үүнд тайлбар хийхэд, УИХ-ын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд гарц гаргалгаа олохын тулд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж хуулийн төслийг өргөн барьсан. Бид улстөржсөн үйл ажиллагаа явуулаагүй. Бэлэн болсон хуулийн төслийг оруулж ирсэн. Бид гацаахын төлөө асуудалд хандаагүй. Харин боломж олгосон. Бидний өргөн барьсан хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх дараалалд ороогүй учир бид зарчмын шаардлага тавьсан. Мөн УИХ-ын чуулган эхлэхэд зарим нэгэн асуудлыг саатуулах гэж Ардчилсан намаас ийм зүйл хийж байгаа юм биш үү гэсэн асуултыг тавьж байсан. Энэ бол тийм зүйл биш. Монгол Улсын Үндсэн хуулинд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллагүй байх нь зүйтэй гэсэн утга агуулга бүхий заалт байдаг. УИХ-ын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш. Харин УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох нь тухайн нам, эвсэлийн дотоод асуудал юм.

Үндэсний эвсэлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: УИХ-ын дарга Н.Учрал намын даргын албан тушаалыг давхар хаших нь зохимжгүй юм. Учир нь УИХ-ын сонгуульд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ялсан нам нь түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон батлуулдаг. Улмаар тухайн намын дарга Ерөнхий сайдын хувиар уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцаж, ажил хэрэг болгодог тогтолцоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ "зовлонгийн учир шалтгааныг ол" хэмээн дурдсан. Үүнийг задалж үзвэл, өнөөгийн зовлон нь цэвэр МАН-ын дотоод улс төрийн тэмцэлтэй холбоотой асуудал юм. Улс төрд байж боломгүй, зүй зохисгүй үйлдлүүд газар авч байна. Тухайлбал, МАН-ынхан дотооддоо өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд хэрэгт холбогдуулж, АТГ-аар шалгуулдаг жишиг тогтлоо. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол нь өнөөх зовлонгийн учир шалтгаан хаана байгааг тодхон харуулж байна. Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалт, барилгын ажлын оргил үе эхэлж буй энэ өдрүүдэд Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулах нь нэн чухал байна. Тиймээс эрх баригч МАН улс төрийн манлайлал гаргаж, дотоод зөрчил, асуудлуудаа нэг мөр цэгцлэх шаардлагатай. Одоо улс төржилтийг хойш тавьж, ажил хэрэгч хандлагаар улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах цаг болсон.

МАН-ын дотоод зөрчлөөс үүдэж чуулганы ирц бүрдэхгүй байна гэж харж байна.

Засгийн газрыг бүрдүүлж буй олонхын суудалтай намууд эхний ээлжинд өөрсдөө ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. Хэрэв тэд ирцээ хангавал "Үндэсний эвсэл"-ийн дөрвөн гишүүн чуулганы үйл ажиллагаанд хэвийн оролцоход бэлэн байна. Бид бүлэггүй "ийм шийдвэр гарлаа" гэж том дуугарах нь хэцүү. Тиймээс эрх баригчид эхлээд ирцээ бүрдүүлбэл бид дөрөв хуралдаандаа бүрэн сууна. Миний хувьд өмнө нь цөөнхийн бүлгийн удирдлагад байсан хүний хувьд АН-ын гаргасан шийдвэрийг зөв гэж харж байна. Энэ нь асуудлаа шуурхай шийдэж, ажилдаа ажил хэрэгч хандахгүй бол болохгүй гэдгийг л сануулж буй хэрэг. МАН энэ байдлыг ухамсарлаж, дотоод зөрчлөө нэн даруй цэгцлэх шаардлагатай. Эрх мэдэл, сандал ширээтэйгээ зууралдан төрийн ажлыг гацааж, улс орны эдийн засгийг хохироож болохгүй.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин: Ардчилсан намаас дэвшүүлж буй үзэл санаа нэг хүнд зориулагдсан үзэл санаа биш. Парламентын дарга өөрөө ярьдаг биш, харин парламентын гишүүдийг яриулж, дуу хоолойг нь түгээдэг хэрэгсэл гэж анх нэрлэсэн. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж, дэмждэг. Төлөөллийг хэрэгжүүлэгч, тэнцвэрийг хадгалагч. Талцлаас ангид, намын улс төрөөс бие даасан парламент ёсыг хамгаалдаг хүнийг парламентын спикер гэдэг. Гэтэл монголчууд бид парламентыг даргатай болгочихсон. Дарга гэж андуурчихаараа “би эдний дарга юм байна, би эд нартай дарга-цэргийн үүднээс харилцах ёстой юм байна” гэж эндүүрдэг. Парламент бол Засгийн газар биш. Засгийн газар нь Ерөнхий сайд, сайд нараас бүрддэг бөгөөд Ерөнхий сайд бусад сайдуудаа захирдаг, томилдог. Парламент нь 126 гишүүнтэй, тэнцүү эрхтэй байгууллага. Парламентын спикер болсон ч парламентын гишүүдтэй нэг ижил эрхтэй. Парламент төлөөлөх, хууль тогтоох, хянах гэсэн гурван чиг үүрэгтэй. Тиймээс парламент нь нийгэмд нээлттэйгээр дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Зөвхөн олонхийн дуу хоолой биш, цөөнхийн дуу хоолой ч олонхтой ижил түвшинд сонсогдох ёстой. Олонх цөөнхөөр асуудлаа шийднэ, олонх шийдвэрээ гаргана, цөөнх хяналтаа тавина. Энэ бол парламентын хамгийн чухал зарчим. Парламентыг спикер тэнцвэртэй байлгахын тулд хоёр зүйл шаарддаг. Нэгд төвийг сахьсан байх ёстой, хоёрт бие даасан байх ёстой.

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?
Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага сар шинийн босгон дээр шинэ судалгааны дүнг танилцууллаа.

Энэ нь ойрын үед улс төрийн гол зүг чиг, баримжаа болоод байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуультай холбоотой байв.

Тодруулбал, МЭК судалгааны байгууллага “Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдийн дэмжлэг” агуулгын хүрээнд санал авчээ. Уг судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн сонгуулийн насны 1004 иргэнийг хамруулж, 2026 оны хоёрдугаар сарын 9-15-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар саналыг цуглуулсан байна. Хэдийгээр, өдгөө УИХ-д таван нам суудалтай ч олонх болоод сөрөг хүчнийг бүрдүүлдэг хоёр намыг онцолжээ.  Эрх баригч МАН-аас зургаан “нэр дэвшигч”-д өгсөн иргэдийг саналыг танилцуулжээ.

Тэднээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг судалгаанд оролцсон иргэдийн дөрвөн хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 26 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 15 хувь нь “...Огт дэмжихгүй”, 26 хувь нь “...Одоогоор шийдээгүй” хэмээн хариулжээ. Араас нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нэг хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 15 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй байна”, 24 хувь нь “...Огт дэмжихгүй”, 30 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Дараа нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг 14 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 10 хувь нь “...Огт дэмжихгүй”, 46 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Тэдний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг 11 хувь нь “...Дэмжинэ”, 20 хувь нь “...Дэмжихгүй”, 32 хувь нь “...Огт дэмжихгүй”, 37 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Мөн Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаярт 11 хувь нь “...Дэмжинэ”, 27 хувь нь “...Дэмжихгүй”, 21 хувь нь “...Огт дэмжихгүй”, 43 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” хэмээх саналыг өгчээ. Түүнчлэн Сангийн сайд Г.Жавхланг есөн хувь нь “...Дэмжинэ”, 27 хувь нь “...Дэмжихгүй”, 21 хувь нь “...Огт дэмжихгүй”, 43 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл хамгийн өндөр санал авах магадлалтай улстөрчөөр судалгаанд хамрагдсан иргэд Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэрлэсэн байна. Тэгвэл, судалгаанд оролцогчид АН-аас найман улстөрчийг онцолжээ.

Тэднээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хамгийн олон саналыг өгсөн байна. Түүнийг хоёр хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 22 хувь нь “...Дэмжинэ”, 25 хувь нь “...Дэмжихгүй”, 22 хувь нь “...Огт дэмжихгүй”, 29 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Н.Алтанхуягийн ард УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж орсон байна. Б.Пүрэвдоржийг нэг хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 16 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 27 хувь нь “...Огт дэмжихгүй”, 26 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Гуравт, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг 15 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 23 хувь нь “...Огт дэмжихгүй”, 33 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Дөрөвт, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрт 13 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 26 хувь нь “...Огт дэмжихгүй”, 32 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн саналыг өгчээ. Тавд, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг 12 хувь нь “...Дэмжинэ”, 34 хувь нь “...Дэмжихгүй”, 34 хувь нь “...Огт дэмжихгүй”, 20 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Зургаад, Сангийн сайд асан С.Баярцогтыг 12 хувь нь “...Дэмжинэ”, 34 хувь нь “...Дэмжихгүй”, 34 хувь нь “...Огт дэмжихгүй”, 20 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Долоод, УИХ-ын гишүүн С.Одонтуяад есөн хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 27 хувь нь “...Огт дэмжихгүй”, 34 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн саналыг өгчээ. Наймд, УИХ-ын гишүүүн Ж.Баярмааг найман хувь нь “...Дэмжинэ”, 43 хувь нь “...Дэмжихгүй”, 20 хувь нь “...Огт дэмжихгүй”, 29 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ.

Эндээс үзвэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүхий рейтингтэй улстөрчөөр МАН-ын Г.Занданшатар, АН-ын Н.Алтанхуяг тодорчээ. Хэрэв ойрын үед сонгууль болох юм бол тэд “тулахаар” байна.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН эв нэгдэлтэйгээ зарлаж, МАН эвлүүлэх лидергүй болсноо харууллаа…
Жил болгоны 12 дугаар сарын 6-нд Ардчиллын баяр болдог. Яагаад гэхнээ 2000 оны энэ өдөр Монголын Ардчилсан нам, МҮАН, МСДН, МСМН, МШАН нэгдэж одоогийн АН-ыг бий болгосон түүхтэй. Тэгээд: Эв нэгдлээс институт гээд зүтгэчихсэн юм. Энэ жил тэрхүү Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ой тохиолоо. Тиймийн учраас АН-ын удирдлагууд 12 сарын 6-нд намаасаа төрөн гарсан УИХ-ын гишүүд, УБХ-ын гишүүд, МоАХ-ны төлөөлөл болон анхны удирдлагуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ өдрийг тохиолдуулж АН–ын дарга О.Цогтгэрэл: -АН түүхэн цаг хугацааныхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг даван туулж, эвдрэлээ эвлэрэл, уналтаа сэргэлт болгож буй эргэлтийн цэгээ хатгасан он жилүүдээ угтан авч байна. Өнгөрсөн он жилүүдэд Монголын улс төрд алдаа, оноог зэрэгцүүлэн алхаж ирсэн АН ирэх жилүүдэд илүү нээлттэй, цэгцтэй институт болон дараалан, давхар ялах зорилго, тэмүүллийг тээн энэ ойн өдрөө угтаж байна. АН засаглана гэдэг бол ард иргэд засагладаг цаг ирнэ. Иргэд, бизнесийнхэнд ээлтэй, эх нутагтаа аж төрөн суугаа болон эх дэлхийгээрээ тархан суугаа монголчуудад элэгтэй бодлого шийдвэрүүдийг гаргана хэмээн мэндчилэв.

Мөнхүү АН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал: -Ардчиллынхан бид монголчуудын сэргэн мандалтын дараагийн үеийг ард түмнийхээ хүсэл зоригтой хамт оройлон манлайлж иргэдэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, Монголын улс төрд олон намын тогтолцоог нэвтрүүлж, парламентын ардчиллыг төгөлдөршүүлж, хэн нэгэн том дарга бус, хууль засагладаг ардчилсан улсыг бид хувьсгалт өөрчлөлтөөр хийсэн нь түүхэн үнэн. Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж, ардчиллынхан нэгдэн нийлсэн тэр цаг хугацаа бол тусгаар тогтнолоо улам бөхөлсөн бидний түүхэн үйл хэрэг байсан. Иргэн хүнд өөрийнхөөрөө амьдрах эрхийг олгосон ардчилагчдыг өнөөдөр олон түмэн яаж ч дүгнэж болно. Тэр бол тэдэнд олгогдсон эрх. Гагцхүү энэхүү эрх, эрх чөлөө нь ардчилсан хувьсгалчид, ардчиллын төлөөх нам эвслүүд, Монголын ард иргэдийн хүсэл зоригоор бий болсон. Идэр настай байгаа Монголын ардчилал бэхжиж, АН илүү цэгцэрч, нээлттэй болно гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ.

Ерөнхийдөө: АН-ын гишүүд О.Цогтгэрэл даргадаа ам сайтай байна. Тэд нар: Салж, хуваагдаж, бүдэрч, бутарч, зүдэрч, зутарч үзсэн АН-ынхан О.Цогтгэрэл даргын үед ингэж нэг нэгдэж, нийлж, инээж, хөхөрч, алдаа оноогоо дэнсэлж, эвлэж нэгддэг юм байжээ. Ийм цаг үеийг мөн ч олон жил харж хүлээсэн гэж бичицгээж байна. Олон гишүүнийх нь амнаас ийм үгс уналаа.

Энэ юуг харуулж байна гэхээр АН эв нэгдэлтэйгээ харуулж байгаа хэрэг. Угтаа: О.Цогтгэрэл салж бутарсан АН-аа нэгтгэлээ. Тэрээр алс хол суугаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой очиж уулзаж, Ардчиллын баяраар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хажуудаа суулгахаа мартсангүй. Э.Бат-Үүл, Да.Ганболд гээд АН-ын лидерүүд бүгд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрчээ. Тэрний хэр хэмжээгээр О.Цогтгэрэл өнгөтэй ч, итгэлтэй ч харагдлаа.

Цаашаагаа: Айсуй 27, 28 оны сонгууль тэднийх байх нөхцөл бүрэн байгааг илтгэж буй юм. Тэгэх хэрэгцээ шаардлага нэгэнтээ үүссэн. Яагаад гэхнээ: МАН-ын засагласан он жилүүдэд улс орон ямар болсныг бэлхнээ харж байна. МАН-ынхан албан тушаал, эрх мэдэл булаацалдаад улсыг ужиг мухар руу оруулчихлаа. Мөнхүү: Монголын эдийн засаг уруудаад шалдаа уначихсан. Экспорт зогсчихсон. Төр цалингаас өөр санхүүгийн зардал гаргаж чадахаа байчихсан. Цалинг ч чүү чамтай тавьж байна. Бензин шатахуун хангаж чадахаа больсон. Цаашаагаа: Эрчим хүчтэй байх нь эргэлзээтэй. Ийм атал дотроо зодолдоод Монголын улс төрийг хэдийнэ жам ёсны замаас нь хазайлгачихлаа. Одоо хуульгүй тоглож байна.

Гэтэл нь МАН эсрэгээрээ. Өндөр хүлээлттэй эхэлсэн Н.Учралын байр суурь тодорхойгүй байдалд оржээ. МАН-ыг Н.Учрал удирдаад байна уу, Ерөнхийлөгч удирдаад байна уу. Намынхан нь ямарваа нэг асуудал ярихаар Н.Учрал: Ерөнхийлөгчтэй л ярина даа гэдэг болж. Тэрнээс болоод гишүүд нь эгдүүцээд: МАН-ыг хэн удирдаад байна вэ гэдэг асуулт гарч. Тэгээд: Н.Учрал жулдаад байна гэж дүгнэх болж. Тэрнээс гадна: Энэ намд нэгдмэл үзэл баримтлал үлдсэн үү. Хагарал нь шийдэгдсэн үү. Дотроо бие биенээ авлаж агнадгаа яах вэ. Энэнээс эхлээ: Багш нар, эмч нарын цалинг яах вэ. Ер нь цаашдаа МАН оршин тогтнож чадах уу. 27 онд хэн нь Ерөнхийлөгчид нэр дэвших вэ. Г.Занданшатар одоогийн байдлаараа айсуй сонгууль, тэрнээс өмнө ч ирэх улс төрийн хэцүү даваануудыг давж чадах уу. Ерөнхийлөгч сунгагдахыг зөвшөөрөх үү. Гэх зэрэг асуултад өнөөдрийн МАН-ын хэн нь ч хариулж чадахгүй болж. Ийм байдалтай дотроо яая даа гэж байж АН-ын 27 онд АН-аас нэр дэвших хүмүүсийг ямар нэг хэрэгт холбогдуулах тухай мэдээлэл задарч. Арванхоёрдугаар сарын 6-нд Ардчиллын баяраар их яригдлаа. Уул нь: АН-ын гишүүдийн дунд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар илүү магадлалтай байгаа. МАН-ынхны тохироогоо хийгчдийн хийх энэхүү ажлын хүрээнд МАН-аасаа ч зарим гишүүнээрээ туг тахих гэнэ. Гэвчиг 126 гишүүнтэй, таван намтай УИХ энэхүү асуудалд улс төрийн хувьд хэрхэн хандах бол. Хэрхэх нь ойрын хоногуудад харагдана. Гэснээс: Ойрын хоногуудад АН эв нэгдэлтэйгээ зарлаж, МАН эвлүүлэх лидергүй болсноо харууллаа…

Ө.Билэг

ӨДРИЙН СОНИН

Ерөнхийлөгч хоёр улсад айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон  албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана.

Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж,   аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум  зохионо.

Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийж байсан.

Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.

Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийж буй айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийх бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.

Манай улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.

2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.

Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө  харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар

Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлал идэвхтэй өрнөж, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна гэж онцлов. Түүнчлэн Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал харилцан тохиров.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 9 дүгээр сард Дорнын эдийн засгийн 10 дугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхсан бол мягмар гарагт (2025.11.18) ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр дахин бараалхлаа.

УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ?!
Өндөг анхдагч уу, аль эсвэл тахиа юу. Үүнд хариулт олддоггүйтэй адил “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг мэдэгдэхээ болив. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр 2025 оны аравдугаар сарын 17-нд нэгдсэн чуулганаар чөлөөлсөн. Түүнээс хойш 20 хонож байна. Түүнийг чөлөөлөх тогтоолд “...УИХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн асуудалд орсон. Улмаар, УИХ дахь цөөнхийн бүлгээс дэд даргаар сонгогдсон Б.Пүрэвдорж энэ өдрүүдэд УИХ-ын даргын бүрэн эхээр хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ ихээхэн сонин байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэтэл, өнгөрсөн долоо хоногт “эвлэрэл”-ээ зарласан МАН-ынхан “...УИХ-ын шинэ даргыг намынхаа Их хурлын дараа сонгоно” гэжээ.

МАН-ын Их хурал 2025 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд хуралдана. Амралтын өдрүүдээр таарч байгаа юм. Түүний дараагийн долоо хоногт УИХ-ын даргын асуудал яригдахаар болж байгаа бололтой.

Гэтэл бид Үндсэн хуулийнхаа 20 дугаар зүйлд “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гээд заачихсан. “…Төрийн эрх барьж байгаа намд эрх мэдлийг хадгална” гэж заагаагүй байна. Ийм байтал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монгол төрийн эрх барих дээд байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангаж УИХ-ын даргыг сонгох асуудлаар ямар ч санаа оноо гаргахгүй, харин бүлэг дотроо хоёр хуваагдаж тамга тэмдгээ булаалдсан шиг сууцгааж байна. Тэд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа УИХ-ын тухай хуулийн 7.2-т зааснаар “…УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Гишүүний тангарагт “…Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, Үндсэн хуулийг дээдлэн сахина” гэж байгаагаас биш “…МАН-ынхаа шийдвэр, ашиг сонирхлыг дагана” гэсэн үг өгүүлбэр, утга агуулга алга байгаа юм.

Эндээс үүдээд дээрх “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг асуудал хүчтэй хөндөгдөж байна. С.Зориг агсны “...Нэгдүгээрт улс, хоёрдугаарт нам, гуравт хувийн эрх ашиг эрэмбэлэх ёстой” гэсэн нь ч бий дээ.

Дээрээс нь, УИХ-ын даргыг заавал МАН-ын шийдвэрээр томилох хууль, дүрэм байхгүй юм. МАН дээр биш УИХ-ын бүтэц болсон МАН-ын бүлэг дээр асуудал шийдэгдэх ёстой. Үндсэн хуулийн 24.1-т “…УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэсэн байна. Мөн УИХ-ын тухай хуулийн 10.1-т “…Сонгуулийн дүнгээр УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонх гэнэ” гээд 11.1-т “…Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох эрх мэдэл Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар МАН-д олгогдоогүй байгаа юм. Харин УИХ-д олонх болсон МАН-ынхныг “…Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулий 39.2-т “…УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна” гэж бий. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т ч “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заажээ. Ийм байтал УИХ-ын даргын томилгоог намынхаа Их хурлын дараа шийдэхээр болсон нь МАН төрийн толгой дээр, цаашилбал Үндсэн хуулийн дээр гарсныг харуулж байгаа юм.Нөгөөтэйгүүр, өдгөө улс орны өмнө тулгамдсан, 2026 оны улсын төсвөөс эхлээд цаг үеийн олон чухал асуудал УИХ дээр овоорсон байна.

Манайхан улс төрийн шалтгаанаар “…УИХ дарга бол зүгээр л хурал удирддаг хүн” гээд байдгаас УИХ-ын дарга эдгээрт чухал оролцоотой юм. УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийг зааж өгсөн.

Тодруулбал, 13.1-т “…УИХ-ын дарга гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 13.1.1-т …УИХ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах”, 13.1.2-т “…Ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах”, 13.1.3-т “…Энэ хуулийн 13.3-т заасан зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох”, 13.1.4-т “…Ерөнхийлөгч, Засгийн газартай УИХ-ыг төлөөлөн харилцах”, 13.1.5-д “…УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналтын үйл ажиллагааг УИХ-ын хяналт шалгалтын ажилтай уялдуулах”, 13.1.6-д “…УИХ-ыг бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод, гадаадад төлөөлөх”, 13.1.10-т “…Тамгын газрын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын баталгааг хангуулах”, 13.1.11-т “…Хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах”, 13.1.12-т “…Холбогдох Байнгын хорооны саналаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах”, 13.1.13-т “…Хуульд заасан үндэслэлээр УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх”, 13.1.14-т “…Шаардлагатай гэж үзвэл УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах”, 13.1.15-д “…Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг харьяаллын дагуу холбогдох Байнгын хороонд хуваарилж, нэгдсэн хуралдаанд мэдээлэх”, 13.1.16-д “…Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 13.3-т “…Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, УИХ-ын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоох, УИХ-ын төсөв болон УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий зөвлөл УИХ-ын даргын дэргэд ажиллана” гэж заасан.

Гэтэл, өнгөрсөн долоо хоногийн чуулган үеэр л гэхэд “…УИХ-ын даргын зөвлөл хуралдсан, хуралдаагүй” гээд чуулганаар хэлэлцсэн нэгэн тодорхой асуудлын хүчин төгөлдөр эсэх нь хөндөгдөж байгаа нь ч харагдсан. Ер нь бол, аливаа улс орны нийгэмд удирдлага, нийтлэг засаглалыг хэрэгжүүлдэг улс төрийн байгууллыг төр хэмээдэг.

Германы социологич Макс Вебер “…Төр гэдэг нь зүйд нийцэхүйц албадлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц” гэсэн байдаг. Тэр нь Монголд УИХ юм. Гэтэл өнөөдөр төрийн эрхийг барьдаг дээд байгууллага нь УИХ бус МАН юм шиг дүр зураг бий болжээ. Дашрамд хэлэхэд, урьд нь “...Төрийн дээр нам гарлаа” гэж ярьдаг л байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм улайм цайм заларчихсан явдал байсангүй билээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй тус компанийн төлөөллийг /2025.09.05/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурав.

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу
УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлийн удирдлага гадаадаас нүүрсээр хийсэн түлш авч ирэх өвлийн гэр хорооллын халаалт болон утааны асуудлыг шийдвэрлэнэ гээд байгаа. Гэтэл УИХ-ын 53 дугаар тогтоолоор түлшинд төсвөөс мөнгө гаргахгүй гэсэн. Энэ хоёр зөрчилдөөд байна. Үүнд та байр сууриа илэрхийлнэ үү?

-Манайх нүүрс зардаг улс. Тиймээс гадаадаас нүүрсээр хийсэн түлш авахыг дэмжихгүй. Монголд хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанартай антрацит хэмээх байгалийн нүүрс бий.

Мөн дунд хэмжээний чулуун нүүрс байна. Эдгээрийг холиод утааны шийдэл гаргаж болно. Тийм ч учраас магадгүй Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад үүрэг өгсөн байх. Хоёрдугаарт, 226 тэрбум төгрөг асар их мөнгө.

Түүний оронд сайн чанарын чулуун нүүрсээ шигшиж жигдхэн бүхэлтэй болгож савлаад нийлүүлэхэд шахмал түлштэй адилхан л үр дүн өгнө. Нутгийг нь хэлбэржүүлээд жигдхэн болгох ч боломжтой. Үүнийг технологийн үүднээс ялгаагүй л гэж үзэж байна. Түүнчлэн УИХ 53 дугаар тогтоолоо зургаадугаар сарын 05-нд гаргасан. Уг тогтоолд утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгийг зарцуулахгүй гэж тодорхой зааж өгсөн. Харин Нийслэл энэ тогтоолын дараагаар буюу зургаадугаар сарын 10-нд Хятадаас хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлш худалдаж авах тендер зарласан. Тэгэхээр энэ тендер УИХ-ын дээрх тогтоолтой нийцэхгүй байна гэсэн үг.

-УИХ-ын дээрх тогтоолыг гүйцэтгэх шатны байгууллагаас зөрчилтэй гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн байсан. Ийм зүйл байж болох уу?

-Энэ бол УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан тогтоол. Энэ тогтоолын төсөлд ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг нь Агаарын бохирдлын сонсголыг зохион байгуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН, АН,ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийг төлөөлсөн гишүүд бүгд байгаа. Хэрэв энэ тогтоол зөрчилтэй байна гэж үзэж байгаа бол УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж ойлгогдож байна.

УИХ-ын тогтоолыг Засгийн газар, нийслэл хэрэгжүүлэх үүрэгтэй cубекть. Нийслэл Хятадаас нүүрс авах тендерээ энэ тогтоол гарсны дараа зарласан. Тогтоолд түлшинд төсвөөс мөнгө зарцуулахгүй гэдгийг тодорхой заасан. Тэгэхээр нэг бол тендерээ цуцлах нь эсвэл тогтоолоо өөрчлөх болох нээ дээ. Хэрэв тогтоол өөрчлөх юм бол Байнгын хороон дээр хүсэлтээ тавьж хэлэлцэгдээд УИХ-д нэгдсэн чуулган зарлаад тогтоолоо өөрчлөх юм байгаа биз. Тэрийг бол би мэдэхгүй. Энэ бол ганц хүний байр суурь биш.

-Нийслэл олон улсын худалдааны DАP гэрээгээр нэг тонн кокс түлшийг 735 мянган төгрөгөөр авах гэрээ хийсэн гэж байна. Энэ ямар учиртай гэрээ юм бол?

-DAP уу, мэдэхгүй. Ямар ч байсан хил дээр ирлээ гэхэд гааль, нөат нэмэгдэнэ. Ерөөсөө л Хятадаас боловсруулсан нүүрс авна гэдэг утгагүй бөгөөд асар их мөнгийг агаарт хийсгэх гэж байна. Уг түлшийг гэр хороолол даяараа түлж, шатааж үзээгүй. Үзээгүй зүйлийг лабораторийн дүгнэлт, туршилтын дүгнэлтээр масс хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар эрсдэл гарахыг би хэлж мэдэхгүй. Ийм эрсдэлтэй зүйлийг төсвийн мөнгөөр хийж болохгүй. Тэгээд ч Агаарын чанарын тухай хуулийн 14-р зүйлд Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ буюу түлш, хий, цахилгаан, зуух зэргийг урамшуулах гэж бий. Заавал төсвөөс мөнгө зарах агуулга байхгүй.

-Уг түлшээ 800 хэмд жигнэсэн, хүхрийг нь багасгасан, давирхайг нь салгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий өдөөгчтэй асалт удаан гэсэн тайлбарыг өгөөд байсан. Тэгэхээр эрсдэл нь гайгүй биш үү?

-Энэ тайлбарыг мэдэхгүй монгол технологич байхгүй. Бүгд мэдэж байгаа. Арав гаруй жилийн өмнө Монгол Улсад гурван хагас коксын үйлдвэр баригдаад гэр хороололд хоёр жил түлш ашигласан. Тэгэхээр хагас коксыг мэдэж байна. Төрөөс үүнийг дэмжихгүй гэсэн учраас эдгээр үйлдвэрүүд зогссон.

Би өөрөө түлшний мэргэжилтэн. Ямар давуу талтай, ямар эрсдэлтэйг нь мэдэж байна. Ийм их мөнгөөр түлшийг сайжруулах оролдлого ерөөсөө хэрэггүй. Дараа нь дахиад л утаа гарна, бөөн хэл ам болж эцэс төгсгөлгүй маргаан болно.

Тийм учраас богино хугацаанд энэ жилдээ ирэх таван жилд ингэнэ, тэгнэ гэхэд их мөнгө зарах биш бүх мөнгөө урт хугацааны шийдэлд буюу орон байранд, дахин төлөвлөсөн орон сууцанд эсвэл хашаандаа дулаахан байшин барих, гэрээ дулаалахад нь, цахилгаанаар халаах боломжтой болгоход нь зарцуулмаар байна. Дараа нь тухайн айл нүүрсээ түлнэ үү, хийгээр халаана уу өөрийнх нь сонголт. Боловсруулсан нүүрсээр хийх түлшний тухайд сайн чанарын чулуун нүүрс манайд зөндөө байна. Тэрийг жигдхэн шигшээд, жигд бүхэлтэйг нь шуудайнд уутлаад зарахад шахмал түлштэй адилхан. Энэ нүүрс нь дунд зэргийн дэгдэмхийтэй буюу тортог багатай. Хятадаас оруулж ирэх гээд байгаа хагас кокстой ойролцоо очихуйц дотоодын эх үүсвэрийг олж ашиглах хэрэгтэй.

-Таны яриад байгаа сайн чанарын чулуун нүүрс гэдгийг “Эрдэнэс таван толгой”-н 0 давхаргын чулуун нүүрс. Үүгээр түлш хийнэ гэвэл 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Тэгэхээр үүнийгээ зараад 300 тэрбум төгрөг болгож орлого олох нь хэрэгтэй гээд байсан?

-Тэгвэл бүх үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш, бүх юм аа Хятадаас оруулж ирэхгүй юу.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.

Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.

Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.

Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.

Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.

Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.

Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.