Мал, амьтны гаралтай, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнүүдийг устгаж байна

10

Мал эмнэлгийн ерөнхий газраас мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна. Удирдамжийн хүрээнд хилийн боомт бүхий 11 аймаг болон нийслэлийг хамруулан шалгаж буй аж.
Нийслэлийн хэмжээнд төрөлжсөн худалдаа эрхэлдэг гурван аж ахуйн нэгж, дөрвөн иргэнийг шалгахад өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүн нь “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг зөрчсөн, хэрэглэх, хадгалах хугацаа нь тодорхойгүй байсан зэрэг зөрчил илрүүлжээ. Иймд зөрчлийг газар дээр нь арилгуулж, зургаан нэрийн 247 сая төгрөгийн үнэ бүхий 15.4 кг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг устгаж, гурван иргэнд 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байна. Түүнчлэн хяналт, шалгалтын явцад цөөнгүй иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн, 42 нэр, төрлийн 2026 ширхэг, импортын мэдэгдэх хуудасгүй өндөг, гахай, тахианы мах, загас, далайн гаралтай нийт 47.8 кг бүтээгдэхүүнийг битүүмжилжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn