Уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн нүүдэлчдийн түүх

5

-Баянхонгорын Бууцагаанаас ирсэн шалтгаан нь юу билээ хө?
-Мал цөөрсөн. Ер нь мал гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Малчин хүн амьжиргаагаа алдаад ирэхээрээ “Надын мал маллана ч гэж юу байх вэ” гэж боддог юм билээ.
Алтайн уулсын орой цэнхэртэн харагдах, говь, хээрийн заагт орших хуурай, цөлөрхөг энэ талд Даваасүрэнгийнхэн аж төрнө. Ган, зудын давтамж нэмэгдэж, өвс тэжээл ховордож, усны эх үүсвэр багассан тус газарт нутгийнхан худаг гаргах, хамтын бэлчээр ашиглах зэрэг арга сэдэн амьдарч буй. Хөдөө нутгийн залуус ердөө хэдхэн километрийн зайд орших урьд хожид үзээгүй шинэ содон ахуй нийгмийг үзэх мөрөөдөлд автаж, хударгалсандээлээ савхин хүрэм, жийнсээр солихыг Улаанбаатарын магтуу ч гэх. Хотыг зорих түмнийг ийм л нүдээр харж, гэр хорооллын янданг нэмлээ гэж гадуурхах нь бий. Харин “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлд уур амьсгалын өөрчлөлтийн “хуй салхи”-нд өртөн мал сүргээ алдаж, шинэ амьдрал хайн арга ядахдаа нийслэлийг зорьж буй Дагвасүрэнгийн Даваасүрэн, Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхийг өгүүлэх болно.
Энэхүү бүтээл 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг олон улсын кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Австралийн Холбооны Улсаас нэр дэвшсэн тухай мэдээ түгэх үед “Монголын ядуурал, ороо бусгаа үеийг харуулсан байдаг л нэг кино болов уу” гэсэн хүлээлттэй үзсэнээ нуух нь илүүц биз. Австралийн “Overhere”, Германы “Chromosom films”, Монголын “Guru media” компани хамтарч, таван жил “нухсан” эл бүтээлд зургаан улсын уран бүтээлч оролцжээ. Түүнчлэн БНХАУ-ын Фужоу хотод болсон 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шилдэг баримтат кино”, Торонто, Альпийн кино наадмаас шагнал хүртсэн амжилттай явна.
Ерөнхий найруулагчаар ажилласан Австралийн уран бүтээлч Габриэлла Брэди хэмээх эмэгтэй үүнээс өмнө дүрвэгсэд болон байгаль хамгааллын асуудал хөндсөн “Өлсгөлөн сүнснүүдийн арал” (Island of the Hungry Ghosts, 2018) хэмээх бүрэн хэмжээний баримтат кино хийсэн ба “Чоно үүр шөнөөр ирдэг” (The wolves always come at night, 2024) нь түүний удаах бүтээл аж. Тэрбээр Монголд 2000 оны эхээр ирж, дөрвөн жил орчим амьдрахдаа МҮОНТ, “Монголын урлагийн зөвлөл”-д ажиллаж байж. Ингэхдээ монголчуудын нүүдэлхаризматик чин ахуй амьдралд татагдан, хожим энэ улсын талаар бүтээл хийнэ хэмээн зорьсноо нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Эл хүслээ бодит болгохоор шийдэн “Гүрү медиа” компанийн продюсер Ц.Ариунаа руу утасдаж “Би кино хийх гэж байгаа. Судалгааны ажлаар Монголд ирчихлээ. Хоёулаа уулзах уу” гэхэд нь тэрбээр “Монголын юуг нь үзүүлэх гэж байгаа юм бэ” гэж асуухад нүүдлийн соёл, цаашлаад уур амьсгал, байгаль орчны агуулга руу эргэлт буцалтгүй “халтирсан”-аахэлж. Продюсер Ц.Ариунаа тус киноны талаар дэлгэрэнгүй хуучлахдаа “Баримтат киноны баатар болох хүн маш их дэлхаризматик, монголоор бол нүүрний буянтай, хуваалцах түүх, сэтгэл зүрхний “ачаа”-тай хүн байх ёстой. Тэгээд камераас гирвэшээд байхааргүй, хаана ч өөрийнхөөрөө байх чадвар маш чухал. Найруулагч Габриэлла маань яг л тийм хүн хайгаад л байлаа. Сонирхолтой хүмүүс ч байсан. Харин гол дүрийн баатар Д.Даваасүрэн 2020 оны зудын дараахан Улаанбаатарт нүүгээд ирчихсэн байж. Кинонд тоглохыг эхэндээ огт зөвшөөрөөгүй л дээ. Нухацтай уулзаж, ярилцаж, харилцан ойлголцсоны дараа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэнгийн гэр бүлийн бодит түүхийг өгүүлэх баримтат кино маань бүтсэн түүхтэй. Тэр байтугай Даваа, Заяа хоёр маань энэ киноны зохиолыг хамтран бичсэн” гэжээ.
Даваа, Заяа хоёр дөрвөн хүүхэдтэй, тун хөдөлмөрч малчид. Гэвч ган, зудтай, өвс тэжээл хомс болсны дээр хаврын хүйтэн шуурганд цөөнгүй малаа алдчихдаг. Ингээд Даваа хайртай хар хээр азаргаа хүнд зарчхаад гэрээ портертачаад хот руу зүглэнэ. Ингээд гэр орноо төвхнүүлж, ажил хийхээс эхлээд ахуйн асуудлууд ундардаг. Энэ бүтээлийг “Чоно үүр шөнөөр ирдэг” хэмээсний учир нь хоттой хонь руу гэнэтхэн чоно дайрдаг шиг уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын тогтворгүй байдал нэг л мэдэхэд малчдыг амьжиргаанаас нь салгаж буйг илэрхийлсэн гэж таамаглаж болохоор. Даваа хотод ирүүтээ уулнаас чулуу олборлодог уурхайн ажилд ордог ч “Уул, ус амьтай шүү дээ. Би ингээд ухаж чадахгүй нь” гэхэд инженер нь “Чи жаахан амарчих. Бид үүнийг хийх л ёстой” гэж хариулах жишээтэй.
Түүнчлэн ерөнхий найруулагч уур амьсгалын өөрчлөлт төдийгүй амьдралынх нь салшгүй нэг хэсэг, заримдаа анд нөхөр нь болсон мал ахуй, нутаг орноосоо салсан малчин хүний сэтгэл зүй, шаналлыг тод томруун харуулсан юм. Даваа өнгөрсөнд өөрийгөө буруутгаж, нутаг, хар хээр азаргаа санаж буйгаа эхнэртээ ярих нь үнэхээр шимширмээр. Гол дүрийн баатар Даваа, Заяа хоёр энэ бүхнийг биеэрээ туулсан хүмүүс. Тиймээс ч үзэгдэл бүрд сэтгэл хөдлөл, үгээ ямар ч нэмэлт хачиргүй илэрхийлж, киног тэр чигт нь амьд болгосныг дурдах нь зүй. Түүний эхнэр Заяа манайхны гэр бүлсэг чанар, хэцүү цагт нь хань нөхрөө халуун дулаан сэтгэлээр хайрлан түших сайхан монгол эмэгтэйн дүр гэдгийг ч харж болно. Даваагийн сэтгэл дотор юу өрнөж буйг таамаглахад бэрх. Гэхдээ түүнийгбуйдхан караокед сууж байхад нэгэн эр Ардын жүжигчин, дуучин С.Жавхлангийн “Монголын үнэртэй салхи”-ийг дуулж буйг сонсох үед нүүрнийхувирал, орчны дүрслэл нь энэ киноны оргил хэсэг төдийгүй ямар ч монгол хүний сэтгэлийг хөдөлгөм болсон байна. Монгол хүний сэтгэл, мэдрэмжийг ийнхүү уудалж, дүрслэхэд “Гүрү медиа”-гийнхний оролцоо өндөр байсан биз.
Харин өдгөө Даваа, Заяа хоёр хотын захад албан ёсоор газар өмчилсөн бөгөөд байшин барьж, мод тарьсан гэнэ шүү. Заяа оёдлын жижиг үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй. Даваа Дорнод аймагт ажиллаж буй ч 1-2 жилийн дараа нутагтаа нүүж, үхэр, адууны эрчимжсэн фермийн аж ахуйтай болох мөрөөдөлтэй байна. Эцэст нь, байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс зугтах бус, түүнтэй нүүр тулж, даван туулах, мал аж ахуйдаа шинжлэх ухаан, технологи нэвтрүүлэх замаар бэлчээрээ хамгаалах, зохистой тооны малтай байхарга ухаан бидэнд хэрэгтэйг өгүүлэх тус бүтээлийг үзэхэд илүүдэхгүй.
Д.Сэлэнгэ
https://www.unuudur.mn/a/278569
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn