Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалтыг хийж эхэлнэ

8

Нийслэл хотын орон сууцны айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалт энэ долоо хоногийн Баасан гарагаас есдүгээр сарын 15-ныг хүртэл зогсоно.

Энэ хугацаанд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн засварын ажил эхэлж, нийт найман удаагийн зогсолтоор хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдээлэв.
Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх юм байна.
Тодруулбал эхний ээлж буюу тавдугаар сарын 18-ны Даваа гарагаас 28-ны хооронд /10 хоног/ дараах байршлуудад халуун ус хязгаарлана.
  • БӨҮР
  • Говь-2 ХК орчим
  • Вива сити
  • Шинэ яармаг хорооллууд
  • ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
  • Нийслэлийн шинэ төв Хангард орчмын хэрэглэгчид
  • Ирээдүй хороолол
  • БҮК орчмын хэрэглэгчид
  • Төв цэнгэлдэх
  • Хүннү хороолол
  • Рапид хороолол
  • 120 мянгат
  • Туулын хөвөө
  • Зайсан орчмын орон сууцны хороолол
  • Арьс ширний үйлдвэрийн район
  • 19-р хороолол орчмын хэрэглэгчид. 
Иргэд 70047005 дугаарын утсанд хандаж санал, хүсэлтээ хэлэх боломжтойг санууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn