Сурах бичгийн хэмжээг багасгаж, сурагчдын цүнхний ачааллыг бууруулав

4

Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 1-н хүртэл нэгдүгээр ангийнхан сурах бичиггүй, багш нар нь гарын авлага хэвлэж хичээлээ зааж байв. Тэгвэл шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурах бичгүүд хэвлэлтээс гарч, сургуулиудад тараагдаж эхэлжээ. Сурах бичгийн тухайд хэмжээ, жин буурсан гэдгийг албаныхан хэлж байна.

Тодруулбал, энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангид хэрэгжиж буй шинэчилсэн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн, тоглонгоо суралцах арга зүйд тулгуурлаж байгаагаараа онцлог юм. Сурагчдыг сургуулийн орчинд дасан зохицуулах зорилготой нэг сарын хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөснөөр аравдугаар сарын 1-нээс нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгаа судалж эхэлж байна.
Мөн шинэчлэгдсэн сурах бичгүүдийг сургуулиудад хүргэж эхэлсэн бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн агуулга, бүтэц, дизайныг нь боловсронгуй болгожээ. Үүний үр дүнд сурах бичгийн хэмжээ, жин буурч, сурагчдын цүнхний ачааллыг багасгасан байна.
Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрджээ. Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой.
Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу талтай аж. 2–5 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 100 хувь хангагдсан. Харин 6–12 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 85 хувьтай байгаа бөгөөд үлдсэн сурах бичгийг нөхөн хангах ажлыг зохион байгуулж байна. Мөн үлдсэн сурах бичгийг хамгийн доод үнээр худалдан борлуулж, сурагчдад сурах бичгээр хүртээмжтэй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn