"Өвөр Монголын соёлын өдрүүд"-г танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо

3

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өвөр Монголын Соёлын Өдрүүд арга хэмжээ 9-р сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. 14 дэх удаа болж буй энэхүү арга хэмжээний хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 9-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Солилцоо, хамтын ажиллагааны зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Жь холбогдох мэдээллүүдийг танилцууллаа.

Энэ удаагийн Өвөр Монголын Соёлын Өдрүүдийн хүрээнд нээлт, урлагийн тоглолт, ном хэвлэлийн салбарын харилцаа хамтын ажиллагаа, Хятад киноны өдрүүд, кино телевизийн шилдэг бүтээлүүдийг солилцох, олон нийтэд танилцуулах, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө зэрэг баялаг агуулгатайгаар 12 үндсэн төрөл, нийт 23 арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Ли Жь хэвлэлийн бага хурлын үеэр:
- Бүх арга хэмжээ нь Монгол Улсын нийт ард иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй, олон нийтийн хүртээл болсон үйл ажиллагаа юм. Бид олон талт соёлын солилцоо, харилцааны арга хэмжээгээр дамжуулан хоёр орны ард түмний харилцан ойлголцол, сэтгэл зүрхний ойр дотно байдлыг нэмэгдүүлж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх олон нийтийн суурийг улам бэхжүүлэхийг зорьж байна гэж хэллээ.

Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : https://mongol.cri.cn/

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn