БНСУ-ын боловсролын сайд шалгалтын дуулиантай холбоотой огцорлоо

1

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён боловсролын сайд Чой Кё Жиний огцрох өргөдлийг хүлээн авчээ. Улсын элсэлтийн шалгалтын системд хиймэл оюун ухааны тусламжтай хуулах боломжоос сэргийлж чадаагүй гэж олон нийт эрх баригчдыг буруутгаж байгаа билээ.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён түүний огцрох хүсэлтийг хүлээн авсны сацуу ерөнхий сайд Хан Сон Сук-т шалгалтын дүнг шударгаар үнэлэх баталгаа олгох арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.
Чой Кё Жин мэдэгдэлдээ шалгалтын үеэр хиймэл оюун ухааныг ашиглах боломжоос сэргийлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, шалгалтын процедурт эцсийн мөчид өөрчлөлт оруулсан нь залуусын дунд ойлгомжгүй байдал үүсгэсэн байхыг үгүйсгээгүй байна.
Энэ сарын 19-нд дэлхий дахинд хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөдгөөрөө алдартай БНСУ-ын элсэлтийн шалгалт болсон билээ. Үүнээс өмнөхөн буюу 15-нд болсон татварын байцаагчдыг аттестачлах шалгалтын үеэр хамгийн өндөр оноо авсан залуу бичил камер болон хиймэл оюун ухаан ашигласан болохоо хүлээсэн билээ.
Үүнтэй холбогдуулан тус улсын засгийн газар шалгалтын үеэр луйвар хэрэглэх боломжуудын эсрэг арга хэмжээ авсан юм. Зохион байгуулагчид сурагчдын нүдний шилийг шалгаж, хувцасны товч дээр наалт наах зэргээр бичил камер болон хиймэл оюуныг ашиглах боломжуудыг хаажээ. Танхимд нууцаар оруулсан ухаалаг утсыг илрүүлэхийн тулд гамшгийн үеэр бүх утсанд илгээдэг дохиоллыг хүртэл ашигласан байна. Энэхүү дуут дохио нь утасны дууг хаасан үед хүртэл дуугардаг байна. Үүний дүнд 54 зөрчил илрүүлжээ. Мөн шалгалтын үеэр цахим хэрэгслээс хуулах 11 оролдлогыг таслан зогсоосон байна. Энэ жил 500 мянга гаруй сурагч элсэлтийн шалгалт өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn