П.Наранбаяр: Батлагдсан төсвийн хүрээнд боловсролын салбарт ажиллаж байгаа бүх ажилчдын цалинг нэмнэ

73

2026 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан сайд нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр салбарын багш, ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Багш, ажилчдын хэн нь ч цалингийн нэмэгдлийн гадна үлдэхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Ажилчдын гэдэг үг байхгүй байсан тогтоол УИХ-аар батлагдсангүй. Тогтоолын төслийг урьдчилан хараад "ажилтны" гэдэг үг оруулахаар ажиллаж үзсэн. Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтны цалинг нэмэхэд 960 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэвч энэ удаад багш нарын цалинг нэмэхэд 520 тэрбум төгрөг шийдэгдсэн. Гэхдээ бид батлагдсан төсвийн хүрээнд бүх ажилтнуудынхаа цалинг нэмэх боломжтой гэж харж байгаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn