Бангладешийн Ерөнхий сайд асанд цаазаар авах ял оноожээ

5

Бангладешийн шүүх Ерөнхий сайд асан Шейх Хасинаг 2024 онд эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарах үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзжээ. Түүнд цаазаар авах ял оноосон боловч жилийн өмнө Шейх Хасина  Энэтхэг рүү зугтжээ.
78 настай Хасинатай хамт түүний засгийн газрын гишүүд байсан Дотоод хэргийн сайд асан Асадузман Хан Камал, Цагдаагийн дарга асан Чаудхури Абдулла аль-Мамун нар  гэм буруутайд тогтоогдсон байна.
Шүүхийн танхимд зөвхөн Чаудхури Абдулла аль-Мамун байсан бөгөөд  тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хурлын үеэр яллагчийн гэрчээр мэдүүлэг өгөв.
2024 оны 7-р сард Бангладешт олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлж, удалгүй аюулгүй байдлын хүчнийхэнтэй цуст мөргөлдөөн болон хувирч, олон зуун хүн амиа алдсан юм.
Эсэргүүцлийг харгис хэрцгийгээр дарж буй бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн тархаж, тус улсын ард түмний дургүйцлийг төрүүлжээ.
Жагсаалыг оюутнууд зохион байгуулсан бөгөөд 1971 оны Пакистанаас тусгаар тогтнохын төлөөх дайны ахмад дайчдын хамаатан саданд төрийн албаны ажлын байрны гуравны нэгийг хуваарилдаг тогтолцоог өөрчлөхийг шаардсан юм.
Цуст мөргөлдөөний дараа Бангладешийн эрх баригчид улс даяар онц байдал зарлаж, Интернетийг хааж,зарим газар утасны сүлжээг хүртэл тасалсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn