Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд

Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,080 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,672 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 810 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

