Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

5

Өрсөлдөх чадвараа дээшлүүлж, 2030 он гэхэд Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгох зорилтыг тус хотын захиргаа дэвшүүлжээ. Энэ хүрээнд гол чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд 86.1 их наяд /64.3 тэрбум ам.доллар/ вон зарцуулахаар төлөвлөсөн байна.

Энэ мөнгийг хотын хүн амын амьдралын чанарыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэсэн 100 том төсөлд зарцуулах юм.

Эдгээрээс заримыг нь дурдвал, гэрээсээ гараад 10 минут явах зайд спортоор хичээллэх бүсүүд байгуулах, хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн үйлчилгээ бүхий нийтийн тээврийн тасалбарыг 500 мянган залууст олгох, жолоочгүй автобусны тоог 2030 он гэхэд 500-д хүргэж нэмэгдүүлэх зэрэг төслүүд байна. Одоогоор 16 жолоочгүй автобус үйлчилж байгаа юм. Мөн 2031 он гэхэд 310 мянган айлын орон сууц барих, үл хөдлөх хөрөнгийн үнэ эрс өсөж буй энэ үед төрөөс хотын иргэдэд 130 мянган орон сууц олгох зэрэг арга хэмжээнүүд тусгагджээ. 

Одоогийн байдлаар, Японы Mori Memorial Foundation сангаас гаргасан Дэлхийн хотуудын индекс-2025 жагсаалтад Сөүл хот 6 дугаарт бичигдсэн бол ТОП-5 хотын тоонд Лондон, Токио, Нью-Йорк, Парис, Сингапур орсон байна.

Жагсаалтыг гаргахдаа эдийн засаг, судалгаа шинжилгээний ажил, соёлын харилцан холбоо, амьдралын чанар, хүрээлэн буй орчин, хүртээмжтэй байдал гэсэн 6 үндсэн үзүүлэлтэд үндэслэжээ. 



Б.Адъяахүү
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn