Улаанбаатарт 59 угсармал орон сууцыг дулаалж байна

4


Улаанбаатар хотын угсармал орон сууцуудыг орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэх төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2027 он гэхэд 200 орчим угсармал орон сууцыг шинэчлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 59 орон сууцыг дулаалах ажил хийгдэж, дөрвөн орон сууцыг хүлээлгэн өгөөд байна.

Угсармал орон сууцны барилгуудыг үе шаттай дулаалснаар ашиглалтын хугацааг уртасгах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, иргэдийн амьдрах орчны тав тухыг сайжруулах зорилготой аж.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn