Нөмрөгийн түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.11.06/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Түүнчлэн түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлж, ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөлтэй уулзсаны үр дүнд гадаадын эрдэмтэн, судлаачдын мэргэжлийн дэмжлэг авах чиглэлээр тохиролцоонд хүрчээ.