Г.Ган-Орхон Азийн аварга боллоо

Йордан улсын Амман хотод биллиардын спортын нэг төрөл болох хэйболын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 4-7-нд зохион байгуулахад олонулсынхэмжээниймастер(ОУХМ) Н.Дэлгэрхүү, Д.Дамдинжамц, Э.Ариунцэцэг, Г.Ган-Орхон нар улсаа төлөөлж оролцлоо. Эмэгтэйчүүдийн ангилалд “Champions” клубийн тамирчин, улсын аварга Г.Ган-Орхон тус төрөлд тив, дэлхийн медальтнуудыг хожиж тэргүүлсэн Монголын анхны эмэгтэй тоглогч болов. Тэрбээр Ираны тамирчин Мансуре Норабадмотлагийг 6:3, Тайландын тоглогч, дэлхийн алт, мөнгөн медальт Вараттанун Сукриттанесыг 6:1, Энэтхэгийн тамирчдаас Азийн аварга, дэлхийн мөнгөн медальт Ами Каманиг 6:2, дэлхийн аварга Анупама Рамачандраныг 6:1-ээр буулган авч хагас шигшээд шалгарчээ. Алтан медалийн төлөөх тоглолтод тэрбээр дэлхийн гурван удаагийн аварга, Азийн мөнгөн медаль Вараттанун Сукриттанесыг 4:3-аар илүүрхэж, тивийн аварга боллоо. Үүнээс өмнө Улаанбаатарт өнгөрсөн сард болсон “Joy heyball International оpen Mongolia stop” олон улсын нээлттэй тэмцээнд зургаан орны 192 тамирчинтай өрсөлдөн, тэргүүн байрын төлөө “Monjoy billiard”-ын тоглогч, улсын аварга Г.Лувсандоржийг ялж, аваргын цом гардсан юм. Энэ удаа Монголын багаас Д.Дамдинжамц, Э.Ариунцэцэг нар шигшээ наймд шалгарсан амжилтаар ОУХМ цолны болзол хангалаа.