Түлшний туршилт үргэлжилсээр...

Дэлхийн хамгийн утаатай нийслэлээр жил бүр өргөмжлүүлдэг Монгол Улс утааны эсрэг “туршилт”-д иргэдээ хамруулсаар багагүй хугацааг өнгөрүүллээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд түүхий нүүрснээс шахмал түлш рүү шилжээд эхний жилийг нь эс тооцвол үр дүнд хүрээгүй.
Шахмал ба кокс
Нийслэлийн Засаг даргын орлогч А.АмартүвшинНүүрс, мод, аргал, цаас юу ч түлсэн тодорхой хэмжээнд угаарын хий ялгарна. Угаарын хий их, дунд, бага гэдэг асуудлыг л ярина. Хагас коксон шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага байгаа.
Амь эрсэдсэн туршилт
ХЭҮК-ийн судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.ТунгалагтамирУгаарын хийн хордлогоор нас барсан иргэдийн тоо буурахгүй байна. Угаарын хордлогын мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой. Гэвч энэ мэдээлэл хязгаарлагдмал байна. Тухайлбал, 2019 оноос хойш хугацаанд 780 гаруй хүн угаарын хийн хордлогын улмаас шалтгаалж нас барсан гэх тоон мэдээллийг утааны сонсголын үеэр ярьж байсан.