Аймгуудад ноолуур 170-205 мянгын үнэтэй байна

6

Ноолуур худалдан авах ханш 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар орон нутгуудад аймаг бүрд харилцан адилгүй байна. Ханшийн хувьд 170000–205000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Тодруулбал, Дорнод аймагт ноолуурын ханш хамгийн өндөр түвшинд буюу  нэг килограмм нь 202000–205000 төгрөгт хүрээд байна. Харин Хэнтий аймаг болон Сүхбаатар аймагт ханш ойролцоо буюу 196000–202000 төгрөгийн хооронд тогтжээ. Төвийн бүсийн Төв аймаг, Орхон аймаг, Булган аймгуудад ноолуур 180000–185000 төгрөгөөр худалдан авч байгаа бол хойд бүсийн Хөвсгөл аймагт ханш 175000 төгрөг орчимд байна. Дорноговь аймагт 170000-175000 төгрөгт хүрчээ.  Зүүн бүсийн аймгуудад ноолуурын ханш өндөр байгаа бол төв болон хойд бүсэд харьцангуй бага түвшинд байгаа юм. Цаашид зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөлөөс шалтгаалан ноолуурын ханшид өөрчлөлт орох төлөвтэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn