Зудын эрсдэлийг бодит цагт хянаж эхэллээ

6


Онцгой байдлын байгууллага зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж эхэлжээ.

Тус систем нь зайнаас тандан судлал болон газарзүйн мэдээллийн системд суурилсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зудын аюул, эрсдэлийг бодит цагийн мэдээлэлд үндэслэн тооцоолох боломжтой юм.

Системийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн сантай уялдуулжээ.

Ингэснээр зудын аюул, малчдын өртөх байдал, эмзэг байдал болон тухайн орон нутгийн даван туулах чадавхыг аймаг, сумын түвшинд тооцож, эрсдэлийн нэгдсэн үнэлгээ гаргах боломж бүрдсэн байна.

Түүнчлэн аль бүс нутаг, ямар бүлгийн мал, малчид зудын эрсдэлд илүү өртөж байгааг тодорхойлох, тухайн нутаг дэвсгэрийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ төлөвлөхөд ашиглах аж.

Мөн эрсдэл өндөртэй бүс нутагт нөөцийг оновчтой хуваарилах, эрт хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулах боломжтой юм.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn